Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардсан тайван жагсаал эхэллээ

Д.Тулга / Нийгэм

JAGSAALСэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардсан тайван жагсаал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна яг одоо болж байна. Улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан юм. Энэхүү үйлдэл нь сэтгүүлчийн мэдээлэл олж авах, түгээх эрх чөлөөнд ноцтой халдсан, Ардчилалын амин чухал зарчмын эсрэг үйлдэл гэдгийг МСНЭ болон “Глоб интернешнл төв”, сэтгүүлчийн төлөөлөл хэлсэн.

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдэн “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байгаа бөгөөд холбогдох албан тушаалтан, байгууллагуудад шаардлага хүргүүлэн ийнхүү жагсаж байгаа юм.

Б.ГЭРЭЛJAGSAAL


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.