Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн алба хаагчдад хариуцлага тооцжээ

Д.Тулга / Хууль

ATGАвлигатай тэмцэх газарт 2015 оны 07 дугаар сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 219 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 204 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 36%-ийг нийслэл хотоос, 64%-ийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байх ба Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул аймгаас ирүүлсэн гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

Өргөдөл, гомдлыг хянан шалгах явцад ялангуяа орон нутагт төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил нийтлэг илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хууль тогтоомж зөрчсөн нийт 41 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, илэрсэн зөрчлийг дахин давтан гаргахгүй байх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгчээ.

Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх агентлагуудад хийсэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын ажлын явцад хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн эх үүсвэрийг тайлбарлаагүй, худал мэдүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан нэр бүхий 35 албан тушаалтанд холбогдох байгууллагын удирдлагаас нь “Сануулах” сахилгын арга хэмжээг авч ажилласан байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.