Автобусаар зорчих картаа 3600 төгрөгөөр худалдан авна

Д.Тулга / Нийгэм

bus

Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем энэ сарын 24-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжих юм. Одоогоор нийтийн тээврийн 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ.

Иргэд нийтийн тээвэрт зорчих картыг автобусны буудлын ойролцоо байрлах Карт борлуулах төвөөс 3600 төгрөгөөр худалдан аваад өөрийн боломжоороо цэнэглэх юм байна. Ингэхдээ автобусны буудал дээр байрлах Карт борлуулах төвд хандаж, цэнэглүүлэх аж. Цаашид гар утас, АТМ, интернетээр автобусанд зорчих картаа цэнэглэх юм байна.

Харин хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, цагдаад дүүрэг, хороогоор нь, оюутнуудад Оюутны холбоогоор нь дамжуулж картыг олгох аж.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.