Явган зорчигч руу ус цацсан жолоочийн эрхийг хасахгүй

Д.Тулга / Нийгэм

borooОйрын өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Улаанбаатар хотод түр зуурын устай бороо ороход л явган зорчигчид усан дундуур туучих хэрэг гардаг билээ. Борооны ус зайлуулагчийн асуудлыг бүрэн гүйцэд шийдэж чадаагүй манай хотын хувьд явган зорчигчид нь “хохирогч” болдог байдал үргэлжилсээр байна. Бороо ихтэй үед замын хоёр талаар ус тогтож автомашин явах үед зорчигчид руу ус, шавар цацагдах нь элбэг. Санаатай болон санамсаргүй ус цацагдсан тохиолдолд явган зорчигчид л хохирогч болон үлддэг. Харин сүүлийн үед “Хэрвээ хэн нэгэн жолооч таныг замын хажууд зогсож байхад санаатайгаар шалбааг цацвал дугаар маркийг нь, цаг минуттай нь тогтоогоод ЗЦГ-ын 124, 93021124 гэсэн утсаар холбогдож мэдээлвэл жолоочийг нь олж, таны хохирлыг барагдуулаад, Замын хөдөлгөөний тухай хуулиар торгууль эсвэл эрх хасах арга хэмжээ авна” гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр цацагдах болов. Олон хүн зөв арга хэмжээ байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн ч зарим нь эрс эсэргүүцсэн байв. Харин энэхүү мэдээллийг ЗЦГ-аас үгүйсгэж байна. Хуулиндаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд эрх хасдаг. Түүнээс явган зорчигч руу санаатай болон санамсаргүй ус цацсан гээд эрх хасах хууль эрх зүйн орчин байхгүй гэдгийг ЗЦГ-аас мэдээлж байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.