Эмэгтэйг зодсон цагдааг ажлаас нь халж, цолыг нь хураажээ

Д.Тулга / Хууль

Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө итгэл, сэтгэлээ зориулж ажиллах үүрэгтэй, төрийн хувцас өмссөн, хууль сахиулагч цагдаа гудамжинд хүчирхийлэл үйлдэж, нэгэн бүсгүйгээр гарынхаа чилээг гаргаж байгаа бичлэгийг бид та бүхэнд хүргэсэн. Тэгвэл ёс зүйн ноцтой зөрчил гарсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах, цагдаагийн ахмад Э.Баасандоржийг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахмад цолыг хураажээ.

Уг бичлэгтэй холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр "2015 оны зургадугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт гарсан цагдаагийн алба хаагч Б нь албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн, байж боломгүй үйлдэл гаргалаа. Иймээс Цагдаагийн ерөнхий газраас тухайн эрх нь зөрчигдсөн иргэн болон ард иргэдээс албан ёсоор уучлал хүсч байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газарт уг асуудлаар албаны шалгалт явагдаж байна. Албаны шалгалтын дүнг хэлэлцээд, ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар уг алба хаагчид хариуцлага тооцно. Иргэний эрх чөлөөнд халдсан уг асуудлыг Мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Авсан арга хэмжээ болон эрүүгийн хэрэг хэрхэн шалгагдаж байгаа талаар эргэн мэдээлэх болно" гэж байсан юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.