Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлын тов нэг сарын дотор гарна

Д.Тулга / Хууль

“Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт холбогдсон, тухайн үед Ерөнхий сайд байсан Г.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүгч Н.Идэрт хуваарилжээ. Шүүгч хэргийн материалтай танилцан 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм.

Л.Гансүх нарын арван хүнийг “Нүүрс” хөтөлбөр нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улмаар хэргийг шалгаж дуусаад “MGLSBD” компанийн захирал, Л.Гансүхийн туслах Н.Даваахүү, Л.Гансүхийн эхнэрийн дүүгийн хүүхэд болох “MGLSBD” компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа, Л.Гансүх нарын гурван хүнийг төрийн албан тушаалтан хүн албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт буруутай байж болзошгүй хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн билээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.