Амгалан дулааны станц ирэх аравдугаар сард ашиглалтад орно

Д.Тулга / Нийгэм

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим Хүчний сайд Д.Зоригт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан өнөөдөр Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус станц ирэх аравдугаар сарын 15 гэхэд ашиглалтад орох юм байна. Ингэснээр Улаанбаатар хотын зүүн дөрвөн замаас зүүн тийш бүх барилга байгууламжийг дулаанаар хангах юм. Тус станцын барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "СМЕС" компани ажиллаж байгаа бөгөөд 2013 онд эхлүүлсэн станцын барилга угсралтын ажил одоогоор 95 хувьтай явагдаж байна.

Станцын үлдсэн хэсгийг дуусгахад 3.9 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Тухайлбал, 110-н агаарын өргөтгөл шинэчлэлийн ажил, гадна талбайн төмөр замын завсар шинэчлэл /400 сая төгрөг/, 2-3 худаг нэмж ухах ажил гээд хөрөнгө шаардлагатай зүйлс цөөнгүй бий гэдгийг тус төслийн ерөнхий инженер Ц.Цогтсайхан хэлсэн юм.

Мөн станц барихад ашиглаж байгаа БНХАУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмжүүдийн хугацааг сунгаж өгөхийг Гаалийн Ерөнхий газраас хүслээ. Уг станц нь нийт өртөг нь 75.9 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.