Прокурорууд хар тамхины хэрэгт холбогджээ

Д.Тулга / Хууль

prokurorБаянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурор хар тамхины хэргээр өчигдөр саатуулагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Улсын мөрдөн байцаах газар хар тамхины хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсний дунд тэд байжээ. Тэдний гэрээс хар тамхи олдсон гэх бөгөөд хэргийг УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний нэг нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир гэх залуу бөгөөд тус газарт ажилд ороод тун ч удаагүй байгаа юм байна. Улсын нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өөрсдөө хэрэгт холбогдсон талаарх энэхүү мэдээллийг холбогдох хуулийн байгууллагаас тодруулахад “Одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа” гэх хариулт өгсөн юм.

Тээврийн прокурорын газар нь Тээврийн прокурор, орлогч прокурор, Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан болон Иргэний Агаарын тээвэр хариуцсан тус бүр нэг туслах прокурор, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын 11 прокурор, туслах ажилтан хоёр, захиргаа үйлчилгээний найм, нийт 14 прокурор, 10 ажилтаны орон тоотойгоор ажил үүргээ гүйцэтгэдэг баыйгууллага юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.