Налайх хотод Бумбаны тахилга болно

Д.Тулга / Нийгэм

bumbaНалайх хотын "Сайн Номун" хийд энэ жил “Бумбаны тахилга” арга хэмжээгээ 24-26-ны өдрүүдэд зохиох гэж байна. Тахилгын үйл ажиллагаанд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, Монголын бурхан шашинтны соёл уламжлалын төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүт гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурах юм.

Долоодугаар сарын 24-нд Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус, Эдийн бумбаны тахилга хурах бол долоодугаар сарын 25-нд Энэтхэгийн Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, “Ямантак” буюу “Жигжид” бурхны ван, авшиг хүртээх эхний өдрийн сургааль ном айлдаж сүсэгтнүүдэд замбага цэцэг, гүш өвс, зангиа, тууз зэргийг тарааж зүүдээ манаж хонох сургааль тайлбарлах юм.

Эдгээрийг хүртсэн сүсэгтэн тухайн өдрийн зүүдээ манаж хоноод дараа өдрийн үргэлжлэх уншлаганд ван хүртэх аж. Күндэлин Ринбүчи энэ өдөр сүсэгтэн олонд зориулж “Цэван” буюу насны авшиг хүртээх ном айлдахаас гадна бумбаны тахилга үргэлжлэн хурах юм.

Долоодугаар сарын 26-ны өдөр “Ямантак” бурхны авшиг ван хүртээхийн зэрэгцээ бумбаны эздэд зориулж Ламын Чодбын “Чогчэд” өргөх уншлага болж тахигдсан бумбануудыг эздэд нь өгөх юм. Ийнхүү гурван өдрийн бумба тахих буян номын үйл ажиллагаа сүсэгтэн олонд зориулсан Улаанбаатар чуулгын хүндэтгэлийн тоглолтоор өндөрлөнө.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.