Хар тамхины хэрэгт холбогдсон прокурор УИХ-ын гишүүн асны хүү байжээ

Д.Тулга / Хууль

Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан талаар өчигдөр мэдээлсэн. Улсын мөрдөн байцаах газар хар тамхины хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсний дунд тэр байжээ. Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн анх түүнийг илрүүлж, улмаар Улсын мөрдөн байцаах газрын хар тамхитай тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна.

Тэрбээр ажилд ороод тун ч удаагүй залуу боловсон хүчин байсан гэх бөгөөд бас нэг эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү юм байна. Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, АН-ын ахмад гишүүн эрхэм билээ. Тэрбээр бас нэгэн хүүтэй бөгөөд тэр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг аж.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.