Эрчим хүчний I зэрэглэлийн хэрэглэгчдэд шалгалт хийжээ

Д.Тулга / Хууль

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрчим хүчний нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдэд шалгалт хийхэд дийлэнх нь “Их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарчээ. Шалгалтыг 42 аж ахуйн нэгжид явуулахад тэдгээрийн 50-90 хувь нь их эрсдэлтэйд тооцогджээ. Харин 31-49 хувь нь дунд эрсдэлтэй, 3-28 хувь нь бага эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байна. Ихэвчлэн дүрэм зөрчсөн, аюулгүй ажиллагааны байдал, техникийн бичиг баримт бүрдүүлэлт, тоног төхөөрөмжийн ашиглалтын тал дээр зөрчил илэрчээ. Иймээс тухайн байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн байна.

Эрчим хүчний нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдэд Төрийн ордон, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, МҮОНРТ, радио өргөн нэвтрүүлгийн Хонхор станц, ТВ-5, ТМ телевиз, олон улсын нисэх буудал, нислэгийн чиглүүлэх станц, хүнс, нарийн боовны үйлдвэр, эмнэлэг, амаржих газрууд, яаралтай тусламжийн төв, цэвэр усны хангамжийн төв, зарим хорих анги, онцгой байдлын газар зэрэг байгууллагууд багтдаг. Улсын онцгой бүсэд багтах эдгээр байгууллагын хувьд шугам сүлжээ, тоног төхөөөмжийг нь шинэчлэх зайлшгүй шаардлага бийг сануулжээ. Мөн эрчим хүчний өөрийн эх үүсгүүртэй болох шаардлага ч байгаа хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.