Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдлагууд зөрчил гаргажээ

Д.Тулга / Хууль

ATGАвлигатай тэмцэх газрын цахим хуудсанд “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдлагууд ашиг сонирхлын зөрчил ихтэй гэх” гомдол иржээ. Гомдол мэдээллийн мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцжээ.

Тус дүүргийн Татварын хэлтсийн хэмжээнд удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, тэдгээртэй холбогдох шийдвэрүүд ил тод, нээлттэй бус, Ёс зүйн хороо, удирдлагын зөвлөлөөс гаргасан аливаа шийдвэр, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын цагийн бүртгэл, хөтлөлт, сахилга хариуцлагын талаар хамт олонд танилцуулдаггүй, Хэлтсийн дотоод аудит, хяналт шалгалтын чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа, хяналт шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ, үр дүнгийн байдал тодорхой бус, авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтан мэдээлэл, мэдэгдэл, тайлбарыг хүлээн авах, бүртгэх,түүний дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх, давхар ажил эрхлэлтийн судалгаа бий болгох зэргээр байгууллага авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад чиглэсэн нөхцөлийг бүрдүүлээгүй нь байгууллагын удирдах албан тушаалтанд үл итгэх, шударга бус, ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлагыг бий болгсон гэж дүгнэн, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай албан бичгийг хүргүүлсэн байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.