Г.Дэнзэнг дахин хоёр сар хорино

Д.Тулга / Хууль

ЗГХЭГ-ийн дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож буй. Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 21-ны өдрөөс цагдан хорьж, улмаар хорих хугацааг хоёр сараар сунгасан. Түүний хоригдох хугацаа удахгүй дуусах гэж байгаа ч шалгах шаардлага байгаа учир хугацааг нь дахин хоёр сараар сунгана гэдгийг прокурорын байгууллагын албаны эх сурвалж мэдээлжээ.

Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.