Малын боом өвчний дөрвөн тохиолдол бүртгэгдлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

boomМалын боом өвчний дөрөв, галзуу өвчний гурван тохиолдол бүртгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын есөн адуу халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон байна. Мөн Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-н хоёр үхэр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Малын боом өвчин амьтнаас хүнд халдварладаг тул иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг анхааруулж байна. Малчид өвчнөөр үхсэн малтай харьцах, халдвараас биеэ хамгаалах талаар мэдлэг дадал эзэмшээгүйн улмаас өвчтэй, үхсэн малын түүхий эд, махыг төв сууринд оруулж борлуулах явдал нь халдвар гарах нөхцөл болж байгаа тул үүнд тавих хяналтыг сайжруулах хүнс худалдааны ажилчид хувь хүнээс баталгаагүй мах худалдан авахгүй байх, мах сүү, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглээрэй.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.