А.Цэрэнтогтох хүү хөл дээрээ зогсож, алхаж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

tserentogtohХэрэглээний газ дэлбэрсний улмаас А.Цэрэнтогтох хүү дүүгийнхээ амь насыг аварч, өөрөө 80 хувийн түлэгдэлттэй үлдсэн. Хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад долдугаар сарын эхээр Солонгос улсын түлэнхийн эмнэлэгт шилжсэн билээ. Гэвч Солонгос улсад эмчлүүлэх нийт зардал 350-400 сая төгрөг шаардлагатай болсон. Монголчууд нийт нь нэгийнхээ төлөө хэрхэн нэгдэж чаддаг вэ гэдгээ харуулж, эмчилгээний зардлын 70 гаруй хувийг босгоод байгаа юм.

Энэ намар 12 дугаар ангид элсэн орж, анги хамт олонтойгоо хамт амьдралын их далайд хөл тавих байсан хүү бяцхан дүүгийнхээ төлөө хэнээс ч гарамгүй эр зориг гарган, улалзаж буй гал руу үсрэн орж, дүүгээ аварсан түүх одоо Монголчуудын дунд үлгэр, домог мэт яригдсаар. Түүнийг эдгэж байна, илааршиж байна гэсэн мэдээнд монголчууд тэр аяараа догдлон, баярлаж байна.

Энэ долоо хоногийн эхээр “Цэрэнтогтохыг эмч хөл дээр нь зогсоох гэсэн боловч бие нь арай л дийлэхгүй, чадахгүй байна” гэж хүүгийн ээж М.Болортуяа ярилцлагандаа дурьдаж байсан. Харин өнөөдөр хүү хөл дээрээ зогсож, алхаж байгаа тухай баяртай мэдээ дуулгалаа. Тэрээр “Элэг нэгт, дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчуудаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

Дансны дугаар: ХААН БАНК-ны 5018042275

Данс эзэмшигч: Мягмарын Дэлгэрмаа /Нагац эгч/

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.