Иргэд өрхийн эмнэлэгтээ шинжилгээ өгдөг болно

Д.Тулга / Эрүүл мэнд

emnelegИргэд заавал томоохон төв эмнэлэгүүдэд хандаж шээс, цусны шинжилгээ өгдөг байсан бол ирэх есдүгээр сараас эхлэн өрхийн эмнэлэгтээ шинжилгээгээ өгч болдог боллоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хийсэн төслийн хүрээнд өрхийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээний 142 аппаратыг суурилуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд аппаратуудыг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудсанд оруулах зэрэг сургалтыг 142 өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарт хийжээ.

Дараагийн ээлжинд өрхийн эмнэлгүүдээр явж давтан сургалт хийж эмч нарыг дадлагажуулна. Аппаратын хувьд шээсний шинжилгээгээр дамжуулан 10 орчим өвчнийг илрүүлэх хүчин чадалтай аж. Гол нь иргэд шинжилгээнийхээ хариуг авахаар заавал эмнэлэгтээ ирэх шаардлагагүй болно. Шинжилгээний хариуг тусгай вэбсайтаар орж, нууц дугаараа хийн авах юм. Хариугаа аваад зогсохгүй хоолны дэглэм, эм тариа, зайн эмчилгээний мэдээллээ ч сайтаар авах боломжтой болохнээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.