Амаржих газрууд “Эмгэг нярайн тасаг”-тай болно

Д.Тулга / Эрүүл мэнд

nyaraiНийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар “Өргөө”, Хүрээ”,“Амгалан”/ хуучнаар I, II III/ амаржих газарт “Эмгэг нярайн тасаг” байгуулахаар болжээ. Эхний ээлжинд “Өргөө” амаржих газрын барилга, хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн бэлтгэл бүрэн хангагдсан гэж үзсэн тул маргааш буюу шинэ сарын эхний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулах юм байна. Үлдсэн хоёр амаржих газар болох “Амгалан”, “Хүрээ” газрууд тасаг байгуулан ажиллуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, хэрэгжүүлэхийг уг тушаалаар үүрэг болгожээ. Түүнчлэн энэхүү тасгийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв зайлшгүй шаардлагын улмаас өөрсдөө санаачлан, нөөц бололцоондоо тулгуурлан байгуулж байгаа гэнэ.

Энэ тасагт амьсгал хямралын хам шинж, тархины цус харвалт, гэдэсний үхжилт үрэвслийн 1А, 1Б зэрэгтэй, 34 долоо хоногоос дээш тээлттэй нярай хэвтэн эмчлүүлэх юм байна. Мөн эмгэг шарлалттай, 37 долоо хоногоос дээш тээлттэй нярайн амьсгалын дээд, доод замын эмгэг, суулгалт өвчнийг эмчлэх аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.