Эрдэнэцагаан сум руу шинжилгээний баг томиллоо

Д.Тулга / Эрүүл мэнд

emnelegЭнэ долдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эмнэлэгт үл мэдэх шавжинд хазуулсан гэх гурван иргэн хандаж, нэг нь нас барсан тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Үлдсэн хоёр өвчтөний биеийн байдал хүнд байгаа юм байна. Тодруулбал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Хадтай ширээ” гэдэг газарт А гэгч нь хүзүүгээ хорхойд хазуулж битүү хавантай Сүхбаатар аймагт ирсэн. Ингээд аймгаас онгоцоор Улаанбаатар хотод ирж, түргэнээр гэмтлийн эмнэлэгт очоод нас барсан байна. Үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн. Хариу нь 21 хоногийн дараа гарах юм байна. Одоогоор Эрдэнэцагаан сум руу шинжилгээний баг томилсон ажээ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.