Монголд анх удаа гавлын ясыг нээхгүйгээр мэдрэлийн мэс засал хийжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

emnelegМэдрэлийн мэс засал хийхдээ цавьны хэсгийн артерийн судсаар катедер оруулж, судсаар явуулсаар гавлын ясны дотор хэсэгт хүргэж мэс ажилбар хийдэг арга анх 1991 онд дэлхийд гарч ирж байжээ. Түүнээс хойш дэлхийн өндөр хөгжилтэй цөөхөн оронд энэ хагалгааг амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр энэ хагалгааг гадны улс орнуудад хийлгэнэ гэвэл 30-100 мянган долларын үнэтэй байдаг. Харин иргэд өнөөдрөөс эхлэн Монголдоо 2-3 дахин хямд өртөгөөр энэ хагалгааг хийлгүүлэх боломж бүрдэж байна. Гавлын ясыг нээж хагалгаа хийхэд хүндрэл их гардаг, харин гавлын ясыг нээхгүйгээр мэс засал хийхэд ямар ч эрсдэлгүйн дээр төгс эдгэрэх аж. Монгол улсад жилд 50 гаруй хүн энэ төрлийн мэс ажилбар хийлгэх шаардлагатай болдог ч гадаад улс орнуудыг зорихоос өөр аргагүйд хүрдэг байсан бол Монгол эмч нар энэ мэс ажилбарыг өөрийн оронд нутагшуулснаар цаашид иргэд эх орондоо эмчлүүлэх боломжтой болж байна. Гавлын ясыг нээхгүйгээр, судсаар мэдрэлийн мэс засал хийлгэсэн тохиолдолд мэс заслын дараа олон хоног эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, шууд эмнэлэгээс гарах боломжтой бөгөөд үүнийг өвчтөнүүд эмнэлэгт хэвтэх ор, хоногийн хугацаа багасаж санхүү хэмнэх, хүнд мэс ажилбарыг хөнгөхөнөөр шийдэж байгаа гээд олон давуу талтай хэмээн сайшааж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.