Иргэд ирэх сараас өрхийн эмнэлэгтээ шинжилгээ өгдөг болно

Д.Тулга / Эрүүл мэнд

emnelegИрэх есдүгээр сараас иргэд Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-д очиж шинжилгээ өгдөг болох юм байна. Тодруулбал, энэ сарын 27-30-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2 дахь шатны дадлага сургалт зохион байгуулжээ.

Энэхүү сургалт нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн чадамжийг сайжруулах зорилготой аж. Сургалтад 142 ӨЭМТ-ийн ахлагч эмч, сувилагч нийт 350 хүн хамрагдаж, 20 сургагч багш бэлтгэжээ.

Уг сургалтаар ӨЭМТ-дэд ирэх есдүгээр сард хийж эхлэх шээсний шинжилгээний суурин анализаторийг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудсанд оруулах болон иргэд болон эрүүл мэндийн ажилтан цахим хуудаснаас шинжилгээний хариуг харах эрүүл мэндийн зөвлөгөө авах талаар цогц мэдээлэл өгсөн байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.