Нүдний ядаргаа тайлах энгийн дасгалууд

Д.Тулга / Эрүүл мэнд

nudОлон цагаар компьютерийн ард суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн хараа эрт мууддаг байна. Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл байнга урагшаа хардаг учир нүдний булчингууд ядардаг. Компьютерийн тусгал нүдний торлогийг цочроодог учир ажилдаа хэт их шамдсан хүн нүдээ цавчих нь багасдаг байна.

Мөн нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох зэрэг зовуурь илрэх нь бий. Үүнээс өөрийгөө хамгаалахын тулд том хүн 45 минут, бага насны хүүхэд 25 минут компьютерийн ард суугаад 10 минут нүдээ амраах хэрэгтэй юм. Энэ хугацаанд зурагт үзэх болон ном уншихыг хориглодог байна.

Нүдээ амраахдаа суугаа, эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж, алгаараа бага зэрэг дарж нүдээ баруун, зүүн тийш сайн хөдөлгөөрэй. Ингэснээр таны компьютерээс үүдсэн ядаргаа төгс тайлагдах юм байна.

Нүдний ядаргаа тайлах энгийн дасгалууд:

1. Цэх урагшаа харж 2-3 секунд ширтэнэ. /10-15 удаа давтана/

2. Хуруугаа нүднээсээ төө орчим холдуулж 3-5 секунд ширтэнэ. Гараа буулгаад алсыг ширтэнэ. /10-12 удаа давтана/

3.Харандаа, эсвэл балыг хамрын үзүүр лүүгээ ойртуулахдаа нүд салгалгүй ширтэнэ. /10-12 удаа давтана/

4. Нүдээ анин наймын тоо зурж буй мэт эргэлдүүлэн амьсгалын хэмнэлтэйгээ давхцуулж алгуурхан нээнэ. /8-10 удаа давтана/

5. Толгойгоо хөдөлгөлгүйгээр зүүн доод булан руу дараа нь баруун дээд булан руу харна. /5-7 удаа давтана/

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.