ФОТО: Улаанбаатар хотын утааг багасгах технологийн үзэсгэлэн нээлээ

Д.Тулга / Орон нутаг

utaa tehnologyБОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй "Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо технологийн үзэсгэлэн" өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.

Үзэсгэлэнгийн үеэр 51 ААН утаагүй түлш, амны хаалт, цахилгаан халаагуур, эко халаагуур, үртсэн шахмал түлш, автомашины ялгаруулж буй хорт хийн бодисыг багасгагч шингэн, өндөр технологи бүхий барилгын материалуудыг танилцуулж байна. Маргааш оройг хүртэл үргэлжлэн гарах уг үзэсгэлэнг дөнгөж сая Ерөнхий сайд Ж.Эрдэнбат болон БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар үзэж сонирхон, сэтгэгдлээ хуваалцлаа.

Тухайлбал, Улаанбаатар хотын утааны тодорхой хувийг бүрдүүлж байгаа автомашины утааг 80 хувь хүртэл бууруулах “Эко ойл” шатахуун хэмнэгч бүтээгдэхүүнийг энэ үеэр танилцууллаа. Монголчуудын хийж буй уг шатахуун хэмнэгч нь бинзен зарцуулалт ихсэж утааж хаяж, түлшний систем бохирдсон үед хэрэглэхэд тохиромжтой. Шатахуун зарцуулалтыг 15-30 хувь бууруулж, тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааны хэмжээг 40-80 хувь бууруулдаг юм байна.

Мөн модны үртэс, самрын яс гэх мэт үйлдвэрийн хаягдлаар хийсэн боловсруулсан шахмал түлш нь илч сайтай, үнс багатай, дулаан ялгаруулах хэмжээ нүүрснээс 0.4 дахин бага ч үнийн хувьд хямд байна.

Мөн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цахилгааны шөнийн хэрэглээг тэглэж буйтай холбогдолдуулан цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг лизингээр авах боломжийг бүрдүүлнэ гэдгээ хэлсэн. Иймд тус үзэсгэлэнд гэр болон байшинд зориулсан ухаалаг халаагуурууд төрөл бүрээрээ тавигдсан байна. Халаагуур нь бойлер, цахилгаан зуух, ус халаагч, шугаман хоолойтой эсэх зэргээсээ хамааран үнийн хувьд 1.5 орчим сая төгрөгөөс эхлэж байна.

utaa tehnology

utaa tehnology

utaa tehnologyҮзэсгэлэнд оролцогч Э.Хосбаяр:

-ОЙРОЛЦООГООР 72 ЦАГИЙН ДОТОР ГУРВАН ДАВХАР БАЙШИН БАРЬСАН ТҮҮХ ГЕРМАНД БИЙ-

-Манайх энэ үзэсгэлэнд бүрэн цутгамал барилгын материалаараа орж байна. Энэ маань Герман технологи бөгөөд ус чийг нэвчихгүй, хүний биед хоргүй, хортон шавж идэхгүй, мөөгөнцөрдөхгүй, дулаан хадгалж, дуу тусгаарлах чанар нь маш өндөр. Гадна тал нь 18 см зузаан, дотор тал нь 5.5 см зузаантай, голдоо 14 см-ийн бетон цутгалт хийгээд байшин болно. Энэ нь эрчим хүч хэмнэхийн зэрэгцээ, дулаан алдагдалгүй зэрэг давуу талтай. Энэ хөөс нь цагаан хөөснөөс давуу чанар нь хоёр дахин их бөгөөд насжилт нь дангаараа 100 жил, бетонтойгоо барьцалдахаараа 120 жил байна. Цагаан хөөс харин 10 жилийн л настай байдаг. Гал дэмжихгүй, шатахдаа пластик хэлбэрт орж, хатуу биет, чулуу шиг болно. Цагаан хөөс харин галд лааны тос шиг урсаж хайлж шатдаг. Дулааны кофцент нь 0.36 байна. Баригдах хугацааны хувьд маш хурдан, лего тоглоом шиг угсрагдаж босдог, дунд нь цавуу, хадаас огт орохгүй. Ойролцоогоор 72 цагийн дотор гурван давхар байшин барьсан түүх Германд бий. Шалны м.кв-аар тооцох бөгөөд м.кв нь 800-1 сая төгрөгийн өртөгтэй байна. Бид захиалгаа аваад эхэлсэн байгаа. Холбогдох утасны дугаар: 99010256

utaa tehnology

utaa tehnologyЛюбрикон Монголиа компанийн борлуулалтын менежер Д.Тэлмэн:

-ТАНЫ МАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТ 4-8 ХУВИАР БУУРЧ, ХӨДӨЛГҮҮРИЙН ЭДЭЛГЭЭ ХОЁР ДАХИН УРТАСНА-

НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгаран гардаг нүүрстөрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхит бодсын дараа хоёрдугаарт, мөн азотын исэл нь дөрөвдүгээрт орсон байна.

Бидний нэвтрүүлж байгаа энэ бодисыг автомашиныхаа түлшин дээр хийнэ. 20 литр түлшинд 20 граммыг л хийнэ. Ингэснээр таны машины шатахуун зарцуулалт 4-8 хувиар буурч, хөдөлгүүрийн эдэлгээ хоёр дахин уртасна. Агаарыг бохирдуулагч тоосонцор /PM/-г 20 гаруй хувь, хүхрийн хэмжээг 21 хувь бууруулдаг, ургамлаас гаргаж авсан цэвэр эко бүтээгдэхүүн юм. Японд үйлдвэрлэгдсэн тул тус оронд бүх салбар, бүх л автомашинууд үүнийг заавал хэрэглэх шаардлагатай гэж үздэг. Хөдөлгүүрийг халаах хугацаа 50 хувиар богиносож, хорт утааны ялгаралт буурна. Царцсан хөдөлгүүр асах үед гарах утаа хамгийн хортой байдаг шүү дээ. Монголд одоогоор туршилт явагдаагүй байгаа ч танилцуулах шатандаа явж байгаа тул тун удахгүй нийтийн хэрэглээнд оруулна аа. Холбогдох утасны дугаар: 91910306

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

utaa tehnology

utaa tehnology

utaa tehnology

utaa tehnology

utaa tehnology

utaa tehnology

utaa tehnology

utaa tehnology

utaa tehnology

utaa tehnology

utaa tehnology


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.