Нисдэг камер ашиглаж эргүүл хийж эхэлжээ

Д.Тулга / Орон нутаг

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлаас нутаг дэвсгэрийн ард иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэн гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатайгаа хамтран ажиллаж ирсэн юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон нисдэг камер ашиглан хэв журмын эргүүл шалгалт хийх нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, шуурхай байдал хангахад чухал үр дүнтэй. Энэ үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлаас нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр биетийг дагаж нисэх саадыг тойрох чадвартай DJI Phantom 4 маркийн 12 мегапикселиер зураг авах болон 4к чанартай бичлэг хийдэг ухаалаг нисдэг камер ашиглаж эхэлжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн төв байрны стандарт шаардлага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн иргэдийн хурлаас 27 камер, 35 дохиолол бүхий камерын хяналтын системээр бүрэн тоноглох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн нь цагдаагийн байгууллагын хэмжээнд үлгэр жишээ болсон ажил юм. Үүгээр зогсохгүй тус хэлтсээс гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд ашиглагдах, орчин үеийн шаардлага хангасан цахим сан байгуулах зорилт тавин ажилласны үр дүнд гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүд, обьектуудын шаардлагатай мэдээлэл бүхий цахим санг өөрсдийн боломжоор байгуулан ашиглаж байна. Одоогийн байдлаар субъектын 1025, объектын 531 мэдээлэл газрын зураг дээр байршуулан баяжилтыг хийж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх жишиг ажил болжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.