Монгол Улс жиргээ устгуулах хүсэлтээрээ дэлхийд тэргүүлжээ

Д.Тулга / Орон нутаг

twitterНийгмийн сүлжээ “Твиттер” компанийн 2015 оны тайланг http://www.motherjones.com/ сайт өчигдөр хэсэгчлэн гаргажээ. Тус компанид 2015 оны эхний хагаст твиттерийн контент буюу жиргээ устгах хүсэлтээрээ тэргүүлсэн топ 10 орныг зарласан байна. Өнгөрсөн жилийн эхний хагаст ийм төрлийн хүсэлт 1.013 ирсэн бол жилийн хоёрдугаар хагаст үүнээс дөрөв дахин их буюу 4.618 болж өсчээ. Устгах хүсэлтийн агуулгууд ихэвчлэн хуулийн байгууллагын шийдвэр болон Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд багтсан байна.

Жиргээ устгах хүсэлт олноор ирүүлсэн улс орнуудын жагсаалтын нэгдүгээр байранд Монгол улс орж, тэргүүлсэн байна. Тодруулбал, Твиттер компани нэг сая хүн амд ноогдох жиргээ устгах хүсэлтээр нь энэхүү тоон мэдээг гаргасан. Хоёрдугаар байранд орсон Турк улсын хувьд 2015 оны хоёрдугаар хагаст 2.211 хүсэлт ирүүлсэн бол, ОХУ 1.735 хүсэлтээр удаалжээ. Гуравхан сая хүн амтай, нэг сая Твиттерийн хэрэглэгчтэй Монгол улсын хувьд хагас жилийн дотор 555 хүсэлт ирүүлснээр жагсаалтын тэргүүнд бичигджээ.

Жиргээ устгах хүсэлтээр тэргүүлсэн 10 орныг дараах байдлаар үзүүлжээ:twitter

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.