Стрессийн түвшин хэмжих боломжтой компьютерийн хулгана танилцуулав

Д.Тулга / Орон нутаг

Электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ мэргэшсэн Японы “Альп” компани хэрэглэгчийн стрессийн түвшинг хэмжих боломжтой компьютерийн шинэ хулгана танилцуулсан байна. Энэ талаар технологийн мэдээллийн “Nikkei Technology” мэдээллэжээ. Энэхүү төхөөрөмж нь температур, агаарын чийгшил, мөн зүрхний цохилтын түвшин, алга хөлрөх зэрэг физиологийн үзүүлэлтүүдийг хэмжих зэрэг төрөл бүрийн мэдрэгчээр тоноглогдсон байна. Тэдгээрийн тусламжтайгаар хүний стрессийн түвшинг тодорхойлдог аж. Үр дүнг нь үзэхийн тулд хэрэглэгч компьютерийн хулгана дээр гараа байрлуулахад л хангалттай. “Альп” компани ирэх жилээс өмнө энэхүү шинэ төхөөрөмжөө худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Гэвч ямар үнэ өртгөөр борлуулах нь тодорхойгүй байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

ja

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.