Тендерийн урилга: Автобус болон ачааны автомашины дугуйнууд нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2016 оны 4 сарын 27

Тендер шалгаруулалтын нэр: Автобус болон ачааны автомашины дугуйнууд худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ИХ-2016/03-016

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Автобус болон ачааны автомашины дугуйнууд нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг. эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баримт бичгийн төлбөрийг Голомт банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 400 102 2146 тоот дансанд төлсөн байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чолоотэй хорвох валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд төндерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны байр, 347 тоот өрөө,
Утас:01-352-73371 Факс: 01-352-73686 Вэб сайт: www.erdenetmc.mn Е-mail: Мyagmarkhand@erdenetmc.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.