Усан дээр буугч хамгийн том нисэх онгоцыг туршина

Д.Тулга / Орон нутаг

cnИрэх тавдугаар сард Хятад улсад зохион бүтээсэн, одоогоор дэлхий дээр хамгийн томд тооцогдож буй усан дээр буугч “AG600” нисэх онгоцны анхны туршилтын нислэгийг хийхээр төлөвлөжээ. Энэ тухай Хятадын олон улсын радио мэдээлснийг “ТАСС” агентлаг уламжлав. Анхны нислэгийг газар дээр хийсний дараа буюу энэ оны хоёрдугаар хагаст “AG600” нисэх онгоцыг усан дээр турших аж.

Ерөнхий зохион бүтээгчийн орлогч Ван Жэнлуны ярьснаар, зохион бүтээгчид уг онгоцны цахилгаан хангамжийн бүхээгийн системийн бие даасан байдлын туршилтыг хийжээ. Тэрбээр “Бид удирдлага, гидрийн системийн туршилтыг хийж дуусгаад байна. Энэ сарын сүүлчээр бид резонансын туршилтыг эхлэх ба уг туршилт 20 хоног үргэлжилнэ. Үүний дараа яг хэзээ нислэг үйлдэх вэ гэдэг нисгэгчдийг аль хэр хурдан бэлтгэхээс хамаарна” гэж ярьжээ.

Хятадын нисэх онгоц үйлдвэрийн корпорацийн бүтээсэн AG600 гидр нисэх онгоц нь иргэний агаарын тээврийн хэрэгцээнд зориулагджээ. Түүнийг ойн түймэр, аврах ажиллагаа явуулахад ашиглах боломжтой. Гэхдээ уг нисэх онгоцыг Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн нисэх хүчин эргүүл хийхдээ ашиглаж магадгүй гэсэн мэдээлэл байгаа аж.

“AG600”-ийн хөөрөлтийн дээд жин 53,5 тонн. Уг нисэх онгоц 500км/цаг хүртэл хурдалж, буулгүйгээр 4.5 мянган км зай туулах чадвартай. Буулгүйгээр 12 цаг нисч чадах ба далавчны далайц нь 38.8 м, ердийн нисэх онгоцны буудал болон усан дээр буудаг байна.

“AG600” нь 20 секундэд 12 тонн хүртэл ус соруулж чадах ба нэг удаад нийтдээ 370 тонн хүртэл хэмжээний ус тээвэрлэх хүчин чадалтай ажээ. Зорчигч тээврийн, ачааны гэсэн хоёр ангилалтай тус нисэх онгоцыг худалдаж авахаар 17 захиалга иржээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.