Бүртгэлийн үйлчилгээнд банкны карт туршиж эхэллээ

Д.Тулга / Орон нутаг

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-аас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүртгэлийн үйл ажиллагаагаа түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр туршиж эхлэв. Ингэснээр иргэд бүртгэлтэй холбоотой тэмдэгтийн хураамж төлөхийн тулд заавал банк руу явж, дараалалд зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй болох юм байна. Дашрамд дурдахад, ОӨУБЕГ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл burtgel.gov.mn хаягаар, бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл тус газрын burtgel.gov.mn/service хаягаар хандах боломжтой юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.