Тендерийн урилга: Хамгаалалтын ажилтнуудын дүрэмт хувцас, гутал үйлдвэрлэн нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

1-р багц: Хамгаалалтын ажилтнуудын дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлэх

2-р багц: Хамгаалалтын ажилтны гутал нийлүүлэх

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

-Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3-аас дээш жил явуулсан байх

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

-Компанийн танилцуулга

-Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)-ний хуулбар

-Масс оёдлын чиглэлээр ажилласан туршлага, томоохон ажлуудын тухай мэдээлэл

-Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан

-Үнийн санал (НӨАТ, бусад татвар, шимтгэл, ажлын хөлс г.м холбогдох бүх зардлаа оруулж тооцсон ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна.)

-Нийлүүлэх хугацаа

-Баталгаат хугацаа

-Төлбөрийн нөхцөл

-Тендерийн материалын үнэ төлсөн баримт

-Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалын багц тус бүрийг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!

Та бүхэн холбогдох материалаа 2016 оны 05-р сарын 09-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө -19, Худалдаа, хөгжлийн банк,
Улаанбаатар хот 14210, Монгол улс

Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.