Монголын анхны сансрын хиймэл дагуул “Мозала”-н хөөргөх хувилбарын угсралт бүрэн дуусчээ

Д.Тулга / Орон нутаг

mozala

Шинэ оны босгон дээр Монголын Анхны сансрын хиймэл дагуул “Мозала”-н хөөргөх хувилбарын угсралт бүрэн дууссан байна. Тус хиймэл дагуулд МУИС-ийн Физик Электроникийн сургуулийн оюутан, МУИС-ШУС-БУС-ийн Оюутны зөвлөлийн дарга Ч.Нинжин "Мозала" хэмээх нэр өгчээ. Тэрээр энэ талаараа “Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголд л заяасан онцлогтой. Хятад улс “Panda”, Австрали улс “Coala” амьтдаа дэлхий даяар сурталчилж байхад Бид яагаад Говийн баавгайгаа сурталчилж болохгүй гэж

Энэ үүднээс бодон Монгол улсынхаа нэрийг оруулж, Мо-Монгол, ЗАЛА-Мазаалай, “Мозала” хэмээн товчлон нэрлэсэн. Энэ нь миний хувьд Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй монголчууд Мазаалай баавгайдаа анхаарал хандуулан тоо толгойг нь өсгөхөд, эх орныхоо төлөө бага боловч үйл ажиллагаа өрнүүлээсэй гэсэн мөрөөдлийн маань үндэс юм. Монголд 25-хан ширхэг үлдсэн Мазаалай баавгайгаа хайрлан, хамгаалж, Дэлхий нийтэд Мазаалай баавгайг таниулах юм. Анхны хиймэл дагуул сансарт хөөрснөөр техник, технологи хөгжихөөс гадна давхар эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах, байгаль орчиндоо анхаарлаа хандуулаасай гэсэн санаа зорилгыг илэрхийлэх юм” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

mozala


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.