“Google” бүрэн автомат удирдлагатай автомашин бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

-“ВЭЙМО” ТӨСӨЛД НИЙТ 75 МЯНГАН АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ-

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Гүүгл” компани, “ФИАТ Крайслер моторс” компанитай хамтран “Вэймо” төсөл хэрэгжүүлж, түүний хүрээнд жолоочгүй буюу бүрэн автомат удирдлагатай автомашин зохион бүтээх ажлаа амжилттай дуусгажээ. Тэд энэ сарын сүүлээр энэхүү машиныхаа эхний туршилтуудыг АНУ-ын Калифорниа болон Аризона мужийн автозамд хийхээр төлөвлөж буй юм байна.

Тус компаниуд “Вэймо” төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сүүлийн найман жилийн турш тасралтгүй судалгаа, шинжилгээ болон туршилтын ажлууд хийжээ. Төслийн ажилд нийт 75 мянган америк доллар зарцуулсан байна.

Зохион бүтээгчдийн зүгээс туршилт амжилттай болсон тохиолдолд өөрөө жолоодогч энэхүү машинаа бага өртгөөр бүтээж болно гэдгийг мэдэгджээ.

Энэхүү машиныг зохион бүтээсэн, “Вэймо” төслийн удирдагч Жон Крафик “Оны шилдэг зохион бүтээгч”-ээр шалгарсан байна. Энэ шагнал нь Америкийн томоохон хэвлэл мэдээллийн сувгуудын нэг “Си нет” сайтаас автомашин сонирхогчдод зориулсан “Рөүд” шоуны нэрэмжит таван номинациин нэг аж. Тус шагналыг АНУ-ын Детройд мужид болсон 2017 оны Олон улсын автомашины үзэсгэлэнгийн үеэр гардуулжээ.

Автомашины зах зээлд томоохон нээлт хийсэн хүн л энэ шагналыг хүртэх эрхтэйг албаны хүмүүс тодотгосон аж. Оны шилдэг зохион бүтээгч болсон ноён Жон Крафик “Вэймо төслийн энэ машин нь мэдрэгч болон жолоодлогын удирдлагатай бөгөөд өөрөө программаа автоматаар шинэчилдэг” болохыг онцолжээ.

“Хонда моторс” компани үйлдвэрлэлдээ “Вэймо” технологи ашиглах тухай яриа хэлэлцээр хийж буйгаа мэдэгдсэн байна.

Дашрамд дурдахад, “Форд моторс” компани, “Делфи” корпораци зэрэг томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд мөн автомат жолоодлоготой машин зохион бүтээхээр судалж байгаа ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.