Агаарын бөмбөлөг хөөргөж, тоосонцор барьж авах туршилт амжилттай болжээ

Д.Тулга / Орон нутаг

Техник технологийн дээд сургууль, Япон улсын Чибагийн их сургуультай хамтран энэ оны 6-р сарын 9, 10-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос агаарын бөмбөлөг хөөргөх эхний туршилтаа явуулж уг бөмбөлөгөө газрын давхаргаас дэээш 40000 метрт хөөргөжээ. Харин өчигдөр буюу 9-р сарын 19-нд хоёр дахь туршилтаа амжилттай хийжээ. Тодруулбал, Тэрэлжид байрлах “Цэвэгмаа” жуулчны баазаас хөөргөсөн уг бөмбөлөг 23000 метрт хөөрөн Төв аймгийн Баяндэлгэр сумын ойролцоо газарджээ.

Энэ талаар Японы ерөнхий сайдын дэргэдэх сансар судлалын үндэсний зөвлөлийн профессер багш, Токиогийн Их сургууль, Чибагийн Их сургуулийн професор Мацүй өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Би агаарын бөмбөлгийг агаар мандлын өндөрт хөөргөн сансрын тоосонцрыг барьж авах сонирхолтой. Өмнө нь агаарын бөмбөлгийг 40 км өндөрт хөөргөж байсан. Энэ удаад ч 40 км өндөрт хөөргөхөөр төлөвлөж байсан боловч 23км-т хөөрөөд агаарын бөмбөлөг задарсан, гэвч 23 км өндөрт байх тоосонцруудыг барьж авч чадсан гэж найдаж байна. Япон, Монголын хамтарсан сансар судлал, сансрын тоосонцрыг барьж авах туршилт цаашид үргэлжлэх эхлэлийг энэхүү туршилтаар тавилаа. Сансрын тоосонцрыг судалснаар дэлхий дээр амьдрал хаанаас үүссэн бэ гэдгийг судалж байна. 21-р зуун гараад сансар судлал идэвхитэй хөгжиж байна. Бидний хувьд сүүлт од, солирын тоосонцрын талаар ч идэвхитэй судалгаа хийж байна. Агаар мандлын тоосонцроос амьд биет олдох боломжтой хэмээн найдаж байна. Монгол орон өргөн уудам нутагтай, 40км өндөрт хөөрсөн бөмбөлөг 100 км радиуст задран унах боломжтой, энд далайд унана гэсэн ойлголт байхгүй учир Монголыг сонгон туршилтаа хийж байгаа. Цаашдаа сар бүр туршилт хийх бодолтой байна” гэлээ.

Т.НОМИНЗУЛ

ЗУРАГ: Агаарын тоосонцор цуглуулах туршилтын бөмбөлөг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.