Iphone-ийн нууц кодыг тайлжээ

Д.Тулга / Орон нутаг

Кембрижийн их сургуулийн судлаач Сергей Скоробогатов “iPhone”-ний нууц кодыг тайлах зорилгоор маш хямдхан өртгөөр нэгэн төхөөрөмж зохион бүтээж, хэрхэн ажилладаг болохыг харуулсан дүрс бичлэгийг “YouTube”-д байрлуулжээ. Хамгийн сонирхолтой нь, энэ төхөөрөмжийг бүтээхэд Скоробогатов ердөө 100-хан доллар зарцуулсан талаар “Voice of America”-д мэдээллэжээ.

Түүний аргачлалын гол нууц гар утасны санах ойн ихэнхийг агуулдаг “Nand” хэмээх чипийг салгах аж. Тэрбээр “Nand” чип хэрхэн ажилладаг болохыг олж мэдсэнийхээ дараа энэ чиптэй ижил чип бүтээж, хэдэн удаа нууц код оруулсаны дараа утас огт түгжигдэхгүй болжээ.

Скоробогатов бүтээсэн төхөөрөмжөөрөө дөрвөн оронтой нууц кодыг тайлахад 40 цаг зарцуулжээ. Тэрээр "Зургаан оронтой нууц код тайлахад хэдэн зуун цаг орж магадгүй" хэмээн ярьсан байна. Зохион бүтээгч энэ төхөөрөмжөө “iPhone 5с” дээр туршсан бөгөөд “iPhone 6”-гийн загварууд дээр ч мөн адил ажиллах боломжтойг хэлжээ. Харин саяхан худалдаанд гарсан “iPhone 7” дээр ажиллах боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй байгаагаа ярьсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.