Дэлхийн хамгийн их багтаамжтай бичил картыг танилцуулав

Д.Тулга / Орон нутаг

sdӨнөөдөр ХБНГУ-ын Кельн хотод болж буй Photokina үзэсгэлэн дээр АНУ-ын "SanDisk" компани 1 терабайтын мэдээлэл агуулах боломжтой SD картаа танилцуулсан байна. “Extreme Pro SDXC” нэртэй тус карт нь дэлхий дээрх хамгийн их багтаамжтай бичил карт болжээ.

Өнөөдрийн байдлаар энэхүү картыг хэзээ, ямар үнээр худалдаалах талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа аж. “Ийм карт бий болсон нь асар их багтаамжтай бичил картны шинэ эрин үе эхэлснийг харуулж байна” гэж PetaPixel мэдээллэжээ.

Нэг терабайтын багтаамжтай SDXC нь 4К форматаар дүрс бичлэгийг 14 цаг хүртэлх хугацаагаар хадгалах ба файл дамжуулах хурд нь 100 Мбайт/с аж. “SanDisk” компани 2000 онд 64Гб багтаамжтай флашыг анх удаа, 2014 онд 512 Гб багтаамжтай, 800 ам.долларын үнэ бүхий SD картыг зах зээлд гаргаж байжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.