“Google” компани шинэ бүтээгдэхүүн танилцууллаа

Д.Тулга / Орон нутаг

Технологийн салбарын тэргүүлэгч Google компани “Pixel” нэрийн гар утсаа албан ёсоор танилцууллаа. Уг шинэ бүтээгдэхүүн нь энгийн гар утас болон XL гэсэн хоёр хувилбартай. Түүнчлэн USB-ээс хурдан цэнэглэх технологи, дүрстэй дуудлага хийх, "Google Asisstant" системийг дэмждэг гээд олон шинэлэг зүйлийг өөртөө багтаасан байна. Түүнчлэн 32GB болон 128GB гэсэн хоёр сонголттой, 4GB RAM-тай, Qualcomm-ын 821 процессортой, AMOLED дэлгэцтэй, арын хэсэгтээ хурууны хээ мэдрэгчтэй, үндсэн камер нь 12 мегапиксел, урд талын камер нь найман мегапиксел аж. Андройд үйлдлийн системийг хөгжүүлдгийн хувьд ийнхүү "Google" компани "Apple"-ийн iPhone-той өрсөлдөх бүтээгдэхүүнээ өөрсдөө загварчилж, хөгжүүлж буй юм байна. Учир нь "Google" одоо үйлдлийн систем, төхөөрөмж хоёроо аль алийг нь үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.