Нэг цэнэглэлтээр 640 км туулах цахилгаан хөдөлгүүртэй ПИКАП 2020 онд худалдаанд гарна

Д.Тулга / Орон нутаг

-ЦАХИЛГААН ПИКАПААР УЛААНБААТАРААС ЗАМЫН-ҮҮД ХҮРТЭЛ ЯВАХАД
19800 ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРНА

“Лос Анжелес” мотор шоуны үеэр “Rivian” компани олныг алмайруулсан R1T гэх цахилгаан Пикапыг танилцуулсан нь автомашин сонирхогчдын сонирхлыг ихээхэн татаад байна. “Тесла модел III” загварын хоёр ширхэг хүчирхэг цахилгаан хөдөлгүүр нь 230 км цаг хүртэлх дээд хурд авах хүчтэй. 4,5 секундэд 0-100 км цагийн хурд авах чадалтай. Нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 520 км зам туулах боломжтой байсан. Харин R1T гэх цахилгаан Пикап дээрх загвараас хойш шинээр гарч буй уулга алдам сегмент юм. Түүний хүчин чадал гайхам өндөр. Нэг цэнэглэлтээр 640 км зайг туулна. Ачна, чирнэ гээд л яг л трак шиг чадвартай хэмээн автомашины хорхойтнууд тодорхойлж байна.

Зай хураагуур нь дотроо 105, 135, 180 кВ/ц гэсэн гурван янз. 180 кВ/ц-ийн багтаамжтай зай хураагуураа 110 төг/кВ-оор тооцон цэнэглээд гарлаа гэж бодоход 640 км замыг 19800 төгрөгөөр туулна. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Замын-Үүд хүртэл явахад 19800 төгрөгийг замын зардал гаргана гэсэн үг. Эдийн засагт асар их хэмнэлттэй юм. Үүнээс гадна цахилгаан хөдөлгүүр нь дугуй бүртээ байрласан, эргэлтийн хүчин чадал нь 560-1120 Нм. Тэгэхээр тоноглосон “Жи класс”, “Рэнж ровер” хоёроос дахин их хүчин чадалтай. Цахилгаан пикап 100 км/цагийн хурдыг ердөө гурван секундэд авах юм. R1T загварын пикап 2020 оноос худалдаанд гарах бөгөөд 60 мянган ам.долларын үнэтэй. Хэрэв уншигч та урьдчилгаа захиалга өгөхийг хүсвэл 1000 ам.долларыг барьцаа болгон компанийн сайтаар дамжуулан байршуулах аж.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.