Цус сэлбэлт судлалын үндэсний төв шинэ технологи нэвтрүүллээ

Д.Тулга / Орон нутаг

tsusХэд хоногийн өмнө “Сар бүрийн 03-Цусаа бэлэглэх өдөр” хэмээх уламжлалт арга хэмжээгээ амжилттай зохион байгуулсан Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) шинэ техник, технологи нэвтрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цусны албанд энэ он гарснаар олон шинэ технологи нэвтрүүлж эхэлсэн байна.

Улсын II төв эмнэлгийн ард байрлах Эрүүл мэнд, спортын яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний шинэ төв 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нээгджээ. Дээрх төслийн хүрээнд Аферезийн аргаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Вирус идэвхгүйжүүлэх, Цусан бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах технологи зэрэг олон төхөөрөмж ажиллуулж байгаа аж. Дээрх төслийн хүрээнд орж ирсэн эдгээр аппаратууд АНУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн шинэлэг технологи бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний хадгалалтын байдал горимын дагуу явагдаж буй юм байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.