Загасчлах зөвшөөрлийг цахимаар авдаг боллоо

Д.Тулга / Орон нутаг

zagasЗагас агнах зөвшөөрлийг цахимаар буюу тодруулбал,www.ezagas.mn хуудсанд хандан авах боломжтой болжээ. IOS болон Android үйлдлийн системтэй гар утастай хүмүүс тус сайт руу ороод эдгээрт зориулж боловсруулсан апликейшнийг үнэгүй татаж авч болно.

Энэхүү боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн байна. Гэхдээ одоогоор зөвхөн Хэнтий аймгийн нутаг дахь Онон голд туршиж байгаа аж. Хэрвээ амжилттай болбол улс орон даяар хэрэгжүүлэх юм байна.

Нэг зөвшөөрөл нь 3 хоногийн хугацаанд хүчинтэй, 10 ширхэгээс илүүгүй загас барих эрх олгоно. Харин барьсан загасныхаа био мониторингийн мэдээллийг заавал оруулах ёстой. Учир нь, таны оруулсан мэдээлэл цаашид загасны зүй зохистой ашиглалтын хэмжээг тогтооход ач холбогдолтой суурь мэдээллийг бүрдүүлэхэд нэмэр болох юм.

www.ezagas.mn цахим хуудас нь зөвшөөрөл өгөхөөс гадна загас болон загасчлалтай холбоотой бүх төрлийн мэдээ, заавар, зөвлөгөө гэх мэт олон талын мэдээллүүд багтжээ. Одоогоор туршилтын шатанд явагдаж байгаа тул хэрэглэгчид санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, туршлага солилцох боломжтой аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.