Германд үйлдвэрлэдэг тос, тосолгооны материал дэлхийд чанараараа тэргүүлнэ

Д.Тулга / Орон нутаг

Холбооны бүгд найрамдах Герман улсын Avista oil refining & trading Deutschland gmbh компанийн экспорт буюу гадаад худалдаа хариуцсан менежертэй Герман улсад үйлдвэрлэдэг Тос, тосолгооны материалын талаар болон ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл авлаа.

Сайн байна уу танд өдрийн мэнд хүргэе, манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу. Миний нэрийг Риккардо Манез гэдэг. Би ХБНГУ-ын тос, тосолгооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Avista oil refining & trading Deutschland gmbh компанид экспортын ахлах менежерээр ажилладаг. Тос, тослох материалын худалдааны чиглэлээр ажиллаад даруй 20 орчим жил болж байна.

Таны Монголд ирсэн зорилго юу вэ?

Герман, Монгол хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа. Үүний нэг жишээ бол өнгөрсөн жил ХБНГУ-д болсон ITB буюу олон улсын аялал жуулчлал, худалдааны экспод Монгол улс амжилттай оролцсон явдал юм. Мөн ХБНГУ-ын ерөнхийлөгч ноён Ж.Гаук монгол улсад айлчилж төр засгийн болон бизнесийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулсан бөгөөд, энэ үед Монголын бизнесийн шинэ залуу төлөөлөл болох Интер Стандарт Нефть компани бидэнтэй холбоо тогтоож худалдааны чиглэлээр хамтарч ажиллах болсон. Иймд Монгол дахь хамтран ажиллагчиддаа Avista компанийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл, сургалт хийх, тос тосолгооны материалын зах зээлтэй илүү ойроос танилцах зорилготой ирсэн.

Таныг Монголд ирэхэд хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл юу байв?

Монгол улс хөгжиж буй залуу улс, мөн импортын бараа бүтээгдэхүүн зах зээлийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг гэдэг нь анзаарагдаж байсан. Мөн авто зам дээр Европ, Америк, Япон, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн автомашинууд ихэнх хувийг эзэлж байгаа нь ажиглагдсан. Үүнээс хамааараад олон төрлийн тос, тосолгооны материалууд маш олон эх үүсвэрээс ирдэг гэдгийн мэдэж авсан. Энэ нь уг бүтээгдэхүүний чанар, стандарт нь янз бүр байна гэсэн үг юм.

Тос, тосолгооны бүтээгдэхүүний чанар, стандарт нь янз бүр байна гэдэг талаар илүү тодруулбал ?

Тос, тосолгооны материал нь түүхий эд, нэмэлтүүд, нэрэх технологи гэсэн 3 үндсэн хэсгээс бүрддэг. Сайн түүхий эд, сайн чанарын нэмэлтүүд, орчин үеийн өндөр технологийн нэрэх төхөөрөмж, мөн олон улсын стандарт болон машин үйлдвэрлэгчдийн шаардлагын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэснээр өндөр чанартай бүтээгдэхүүн гардаг. Харин зарим тос үйлдвэрлэгчид нь авто машин, /механизм, техник/ үйлдвэрлэгчдийн нарийвчилсан шаардлагын дагуу биш ерөнхий тос, тосолгооны материал үйлдвэрлэх стандартын дагуу үйлдвэрлэдэг. Энэ нь зарим машин, механизмд хэвийн ажиллах боловч ихэнхи тохиолдолд хангалттай хэмжээнд хэрэглээг хангаж чаддаггүй.

Таны бодлоор Монголд худалдаалагдаж байгаа тос, тослох материалын бүтээгдэхүүнүүд дотроос аль бренд нь Монголын нөхцөлд тохирсон, өндөр чанартай, моторын насжилтыг уртасгах вэ?

Эргэлзээ байхгүй Motor Gold брендийг хэлнэ. Өндөр зэрэглэлийн технологийн лабораторид туршлагатай эрдэмтэд машин, механизм үйлдвэрлэгчдийн хэрэгцээ саналд үндэслэн олон удаагийн шалгалт, шинжилгээ хийж мөн үйлдвэрлэгчид өөрсдийн шалгалтыг хийсний үндсэн дээр эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж авдаг учраас чанарт эргэлзэх зүйлгүй. Мөн Монголын цаг уурын эрс тэс нөхцөлд тэсвэртэй, шатахуун зарцуулалтыг багасгаж, хөдөлгүүрийн насжилтыг уртасгах байдлыг нь хангахаар тусгайлан үйлдвэрлэдэг учраас Монголд худалдаалагдаж буй өндөр чанартай, тосолгооны бүтээгдэхүүн юм.

Тэгэхээр Монголын автомашин хэрэглэгчдэд таны хамгийн түрүүнд санал болгох тос бол?

Мэдээж хэрэг Motor Gold бренд. Өндөр чанартай, дээр нь Монголд харьцангуй хямд үнээр худалдаалагдаж байгаа.Ер нь Монголчууд Герман чанар гэж юу болохыг мэддэг. Би Германы чанартай бүтээгдэхүүн монголын хэрэглэгчдэд шууд хүрч буйд талархалтай байна. Энэ бүтээгдэхүүнийг нэг хэрэглэсэн бол дахин заавал хэрэглэх бүтээгдэхүүн мөн.

Танд баярлалаа. Амжилт хүсье.

Баярлалаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9990-5727 утаснаас аваарай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.