Бионик нүд ашиглан хүний харааг сэргээжээ

Д.Тулга / Орон нутаг

Хүний харааг сэргээх зориулалттай төхөөрөмж үйлдвэрлэдэг “Second Sight” компани “Orion I” төхөөрөмжийг анхны өвчтөнд амжилттай шилжүүлэн суулгажээ. “Orion I” нь хараагүй хүмүүсийн харааг дахин сэргээх зориулалттай тархины бор давхаргыг идэвхжүүлэгч утасгүй төхөөрөмж бөгөөд “Second Sight”-ийн дэмжлэгтэйгээр Лос-Анжелесын их сургууль дээр явагдсан туршилтаар олон суваг бүхий мэдрэлийг сэргээгч утасгүй системийг 30 настай өвчтөний харааны гадаргууд суулгасан байна. Туршилтын явцад өвчтөнд ямар нэгэн зовиур гаж нөлөө илрээгүй бөгөөд бүдэг гэрлийг мэдэрч чадаж байжээ. Энэхүү төхөөрөмж нь торлогийн хиймэл эрхтэн хийлгэх боломжгүй байгаа зургаан сая орчим хараагүй хүмүүсийг хараатай болгоно гэж бид найдаж байна хэмээн зохион бүтээгчид хэлж байна. Хэрэв уг төхөөрөмжийг хэрэглэх зөвшөөрлийг олговол маш олон хараагүй хүмүүсийн амьдрал өөрчлөгдөх аж. “Orion I" нь нүдний даралт, хорт хавдар, чихрийн шижин болон осол гэмтэл зэргийн улмаас хараагүй болсон өвчтөнүүдийн харааг бага ч болов сэргээж чадна” гэж “Second Sight”-ийн ТУЗ-ийн дарга, доктор Роберт Грийнберг ярьжээ.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.