Монгол оюутныг ”Амазон” компани шилдэг ажилтнаар онцлон шагнажээ

Д.Тулга / Орон нутаг

"Амазон" компаниас MUM буюу Махарашигийн Менежментийн их сургуульд суралцаж буй монгол оюутан А.Амарбаярт “Operational Excellence” шагналаа олгожээ. Мэдээлэл технологийн чиглэлээр суралцдаг тэрээр “Амазон” компанид эхний жилдээ дадлага хийж буй аж. Тус компаниас А.Амарбаярын программ хангамж, хөгжүүлэлтийн инженерийн багт оруулсан хувь нэмрийг үнэлэн сарын шилдэг ажилтнаар онцлон тус шагналыг олгосон байна.

А.Амарбаяр дата өгөгдлийн процессыг инженерүүд гар аргаар явуулдаг байсныг автоматжуулах шинэ санаа гарган багийнхаа гишүүнтэй хамтран ажилласан нь инженерүүдэд тулгардаг ажлын асуудлыг 86 хувиар бууруулж, ажилтнуудын цагийг хэмнэх үр дүнтэй шийдэл болжээ. Одоо А.Амарбаярын санаачлан хэрэгжүүлсэн тус автоматжуулалтын системийг “Амазон” компанийн инженерүүдийн 12 баг ашиглаж, ажлын ачааллыг долоо хоногт 2-3 цагаар хөнгөлөх болсон байна.

Өнгөрсөн аравдугаар сард АНУ, Канад, Энэтхэг дэх “Амазон” компанийн удирдлагын багийн уулзалт болж, А.Амарбаярын санаачлан хийсэн автоматжуулалтын ажлыг өндрөөр үнэлж, дээрх шагналыг олгохоор шийдвэрлэжээ. Уг шагналыг компанид дадлага хийж буй, анхлан суралцагч оюутан хүртэж буй нь тухайн оюутныг өндрөөр үнэлж, хүндэтгэл үзүүлж буй хэрэг, түүнд маш том ирээдүй, боломж байгаа тухай тус компанийн цахим хуудаст бичсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.