Гадаад мэдээ

Нийт 7722 мэдээ байна
post thumbnail

БНСУ-д автобусны жолооч нар цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаялт зарлажээ

Өнөөдөр буюу пүрэв гарагт БНСУ-ын нийслэл Сөүл хотод автобусны жолооч нар цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаялт зарлажээ. Улмаар хотын нийт автобусны 98 хувь нь иргэдэд үйлчлэхгүй байгаа аж. Тодруулбал жолооч нар нэг цагийн хөлсийг 12.7 хувиар нэмэгдүүлэхийг ажил олгогчдоос шаардсан бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тул ажил хаялт руу шилжсэ...

post thumbnail

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Баасан гарагт Москва хотын “Crocus City Hall” цогцолборт гарсан террорист халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 143 болж нэмэгджээ. Оросын Мөрдөн Байцаах Хороо өчигдөр эдгээр хүмүүсийн нэрсийг зарласан байна. Үүнээс гадна халдлагын дараа сураггүй алга болсон 100 гаруй хүний талаар иргэдээс дуудлага хүлээж авснаа мэдээлжээ. Эндээс ха...

post thumbnail

Ши Жиньпин: Хятадын эдийн засаг эрүүл, тогтвортой байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Хятадын эдийн засаг эрүүл бөгөөд тогтвортой байна” гэжээ. Тодруулбал "Хятадын эдийн засаг уналтад орж байна" гэж хэлсэн төлөөлөгчийн үгийг үгүйсгэж, эдийн засаг нь тогтвортой байгааг хэлээд гадаад хөрөнгө оруулагчдад Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг нэ...

post thumbnail

Японд эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэсэн хоёр хүн нас барж, 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ

Япон улсад эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн хоёр хүн нас барж, 100 гаруй хүн өвчилсний дараа тус бэлдмэлийг худалдаанд гаргахыг хориглох шийдвэр гарчээ. Тодруулбал “Kobayashi” эмийн үйлдвэрээс холестеролыг бууруулдаг, найрлагад нь "беникожи" хэмээх улаан хөгц орсон нэгэн бүтээгдэхүүнийг шинээр гаргасан байна. Харин...

post thumbnail

АНУ-д гүүр нурсны улмаас гол руу унасан хүмүүсийг хайх ажиллагааг түр зогсоолоо

Мягмар гаргийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хот дахь Францис Скотт Ки гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөж, гүүр бүхэлдээ нурсан юм. Нөхцөл байдал хүнд байгаа тул эрэн хайх, аврах ажиллагааг түр хугацаанд зогсоож байгаа аж. Тодруулбал голын ус хүйтэн, гүүрний хэлтэрхийнүүд усанд хөвж байгаа учир хайх ажиллагаанд хүндрэл учруулж буй. Гүүр ну...

post thumbnail

Израил гал зогсоох тухай НҮБ-ын тогтоол Хамастай хийх хэлэлцээг нь бусниулсан гэв

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт хуралдаж, Газын зурваст яаралтай гал зогсоох тухай тогтоолд санал хураан баталсан. Харин уг тогтоол нь Израил-Хамасын хоорондын хэлэлцээг бусниулсан хэмээн Израилын талаас мэдэгдэв. Тодруулбал, тогтоолыг баталсны дараахан АНУ, Катар, Египет улсуудын зуучилсан эвлэрлийн хэлэлцээнд Хамас татгалзсан хариу өгсөн...

post thumbnail

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш Твиттер (шинэ нэр нь X) сошиал платформын АНУ дахь хэрэглэгчдийн тоо 23 хувиар буурсныг Sensor Tower судалгааны компани мэдээлжээ. Тухайлбал 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд ийм хэмжээний бууралт ажиглагдсан байна. Энэ хугацаанд гол гол сошиал платформуудын хэрэглээ нийтэ...

post thumbnail

Франц Улс терроризмын эсрэг аюулгүй байдлаа чангатгажээ

Францын засгийн газар үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, Москвад болсон халдлагатай холбогдуулан терроризмын аюулын сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хүргэн ахиулсан байна. Ингэснээр Франц улс даяар шашин мөргөлийн газар, галт тэрэг, нисэх онгоцны буудал зэрэг олон нийтийн газруудад эргүүл хийх хүн хүчийг нэмэгдүүлэх зэргээр аюулгүй ба...

post thumbnail

“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ

Кредит картын дэлхийн хамгийн том сүлжээнүүд болох “Виза”, “Мастеркард”, мөн тэдэнтэй хамтран карт гаргадаг банкууд олон арван жил үргэлжилсэн монополийн эсрэг хэргийг шийдвэрлэхээр тохиролцжээ. Тохиролцоо хийгдсэнээр “Виза” эсвэл “Мастеркард”-аа ашиглан худалдан авалт хийх үед Америкийн худалдаа...

post thumbnail

Хятадын тал АНУ-ын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргажээ

АНУ-ын Засгийн газар цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авагчдад татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) гомдол гаргажээ. Хятадын Худалдааны яам энэ тухай мягмар гарагт мэдэгдлээ. Татварын хөнгөлөлт үзүүлэх АНУ-ын хөтөлбөр нь Хятадын бүтээгдэхүүнийг зах зээлээс шахаж, шударга өрсөлдөөнийг...