Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 54 жилийн ой өнөөдөр тохиож байна

Aдмин / Нүүр

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз үүсэн байгуулагдсаны түүхт 54 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монголын үндэсний телевизийн анхны эфир 1967 оны есдүгээр сарын 27-нд цацагдаж байсан бол 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн гаргаж байв. Улмаар 1991 онд Монголын Үндэсний телевиз Азиасат системээр анх удаа нэвтрүүлэг цацах боломжтой болж, телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломжоор хангагдлаа.

Аливаа мэдээллийн хэрэгсэл улс орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдал болон дэлхий нийтэд олны анхаарал татсан мэдээллийг үзэгч олонд шуурхай, үнэн бодитой хүргэх эрхэм зорилготой билээ. Харин энэ үүрэг, эрхэм зорилгоо хэрхэн биелүүлж байгаагаас мэдээллийн хэрэгслийн нэр хүнд шалтгаалдаг.

Урьд нь телевизийн нийтлэл нэвтрүүлгийн талаар өрсөлдөгч гэж байхгүй, зөвхөн ганцхан телевизээ үздэг байсан цаг хэдийн өнгөрч үзэгчид өөрийн гэсэн үзэх сувагтай, тогтмол үздэг мэдээ, мэдээллийн хөтөлбөртэй болжээ.

Монголын Үндэсний телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр 1997 оны нэгдүгээр сард сонгогдож, манай радио телевизийн уран бүтээлчид тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан билээ.

Монголчууд бид тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 он, Ардын хувьсгал ялсан 1921 он, Монгол хүн сансарт ниссэн 1981 оны түүхэн үйл явдлуудыг тодхон санадаг шиг Монгол оронд Телевиз үүсэн байгуулагдсан өдрийг хот хөдөөгүй баярлан угтаж байсан тухай амнаас ам дамжин яригдсаар байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.16] 2021-09-27 08:11:40

Энэ нэг хэдэн ой тэмдэглэх, хуучинаа дурсах хэдэн нэвтрүүлэг хийхээс цаашгүй хэдэн төрийн байгууллагууд байх юм. Одоо болоо юм биш үү. Шагнал гордьсон хэдэн ахмад л байх юм.

Зочин [103.57.94.81] 2021-09-27 09:01:40

Солиор.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.