САЙД Л.ХАЛТАР “СПЕЦМАШ-2021” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамны дэмжлэгтэй хөдөө аж ахуйн болон зам барилгын машин тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэнгийн нээлт 2021 оны 09 дүгээр сарын 27-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болов.
Үзэсгэлэнд ОХУ-ын компаниуд хамгийн шинэ шийдэл бүхий комбайн, трактор, өөрөө явагч машин, пресс, шүршигч, ус цацах төхөөрөмж, тээрэм, ачигч болон зам барилга, арчлалтын машин механизм, тоног төхөөрөмжийг танилцууллаа.
"Спецмаш-2021" үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан “Монгол, Оросын хөдөө аж ахуй, зам барилгын ажлын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх” сэдэвт дугуй ширээний уулзалтад сайд Л.Халтар Монгол Улсад хэрэгжүүлж буй түннелийн барилгын ажлын талаар дурдаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг ОХУ-аас авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл
Зочин [103.80.210.183] 2021-09-29 01:36:59
халтар гөлөг чинь дарханы үам дээрээ л байх ёстой шүү дээ. энд юугаа шиншилж явна бэ