Америкууд афган хэлмэрчээ авч гарахыг хараад “орхиод” одсон орос ах нараа санах юм даа

Aдмин / Нүүр

Сүүлийн үед Талибан бүлэглэлд эзлэгдсэн афганчуудын асуудал дэлхийн халуун цэг болоод байна. Амьд үлдэхийн тулд эх орноосоо дүрвэхээс өөр ямар ч гарцгүй тэднийг Америк болон Их Британи, Франц, Герман, Канад, Австрали зэрэг барууны орнууд цагаачлалын бодлого барьж хүлээн аваад байгаа. Ялангуяа АНУ, Их Британи улсууд өөрсдийнх нь талд үйлчилж байсан афган иргэдийг эх орноосоо дүрвүүлэх ажлыг нь түргэсгэсэн. Тухайлбал, Их Британийн Засгийн газар “The Afghan Relocations and As­sistance Policy” хөтөлбөрийг хэрэгжүүлж одоогоор 1500 гаруй Афган хүнийг өөрийн улсад шилжүүлж аваад байна. Тэдний ихэнх нь Британийн зэвсэгт хүчинд орчуулагчаар ажиллаж байсан иргэд, тэдний гэр бүлийнхэн юм. Цаашдаа 3000 орчим афган хүнийг нэмж Их Британи руу нүүлгэхээр төлөвлөснийг Батлан хамгаалахын сайд нь мэдэгдсэн. АНУ-ын засаг захиргаа мөн өөрийнх нь талд ажиллаж байсан афган иргэдийг гэр бүлийнх нь хамт татаж авах ажлыг эхлүүлээд байгаа юм. Одоогоор 18 мянга гаруй афган иргэд уг хөтөлбөрийн хүрээнд АНУ-д цагаачлах виз хүсээд байгаа. “АНУ болон түүний холбоотнуудад тусалж байсан олон мянган афган хүний амь нас эрсдэлд ороод байгааг бид ойлгож байна. Тэдэнд туслах, дүрвүүлэх шуурхай ажлын төлөвлөгөөг бид боловсруулж байгаа” гэж Пентагоны генерал Марк Милли мэдэгдэж байсан.

Тэгвэл саяхан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тэртээ арван гурван жилийн өмнө өөрийнх нь амийг аварсан афган хэлмэрчээ дүрвүүлэн авч гарсан мэдээлэл дэлхий дахинд цацагдсан. Тодруулбал, 2008 онд Байден сенатор байхдаа нисдэг тэргээр Афганистанд очих үед нүүр нүдгүй цасан шуурга тавьсны улмаас ууланд ослын буулт хийжээ. Түүнтэй хамт Небраска мужийн сенатор Чак Хагел, Массачусетсийн сенатор Жон Кэрри нар явсан бөгөөд энэ үед афган хэлмэрч Аман Халили тэдний амийг аварсан байдаг. Талибанчууд засгийн эрхийг авсны дараа олон мянган афган иргэд тусгай визээр АНУ руу дүрвэцгээсэн. Халилийн виз гаралгүй Афганистанд үлдээд байсан ч саяхан АНУ-ын төрийн департментийн албан хаагчид түүнийг гэр бүлийнх нь хамт Пакистаны Исламабад хотоор дамжуулан дүрвүүлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.

Ингэж хамт ажиллаж, олон улсын Энхийг сахиулах үйл ажиллагаа явуулахад хэлмэрчилж, өөрсдөд нь гавьяа байгуулж, тус нэмэр болж байсан афган иргэдээ америкууд болон барууныхан дайны талбараас авч гарч байна. Амийг нь аварсны хариуд тэд бас амийг нь аварч, үр хүүхэд гэр бүлд нь сайн сайхан амьдрал бэлэглэхийг хүчин чармайж байна.

Хүнээ дээдэлсэн, хүний эрх, эрх чөлөөг тунхагласан ардчилсан орон ийм байдаг юм байна. Дэлхий дахинд өрнөж буй энэхүү үйл явцыг хараад арав, хорин жилийн нөхөрлөлөл байтугай бүтэн 70 жилийн туршид ах дүүгийн найрамдалтай явж ирсэн орос ах нараа өөрийн эрхгүй санагалзахад хүрэх юм. Ерээд оны эхээр манай улс ардчилал, зах зээлийн замыг сонгосон тэр үед, үндсэндээ монголчуудыг орос ах нар шууд л хаяад гарсан. Ерэн онд Афганд байсан Борис Громов генерал авгай хүүхдээ Аль кайдайгийнханд алуулчихаад тэнд хамтарч ажиллаж байсан бүх хүнээ хаяад шууд ганцаараа гараад явчихсан байдаг. Түүн шиг 70 жилийн нөхөрлөл гэдэг ямар ч үнэ цэнэгүй, зүгээр л үзэл суртал байсныг орхиод явсан үйл явц нь гэрчилнэ. Тус болсон хүмүүсээ мартадгүй одооны Америк маягаар бол оросууд бүхий л улс орноороо тус дэм болж үзэл суртлыг нь дэмжих гэж өөрийн сор болсон гуч дөчөн мянган лам хар сэхээтнүүдээ алуулахаа ч тоогоогүй Монгол Улсыг бүгдийг нь мартахгүй байх учиртай юм. Мартахгүйгээр барахгүй аль болох бүтэхээрээ тус дэм болж иргэдийг чөлөөтөй харилцуулах худалдаа наймаа хийлгэх гэх зэргээр бүрэн дэмжиж байх байлаа.

Гэвч тэд биднийг “үнсэнд хаясан шалз” гэгчээр орхиод одсон. Наян есөн онд Орост өлсгөлөн нүүрлэсэн. Монголд мөн нийгэм солигдож хувьсгал явагдахад Оросын цэргийн ангийнхан гарахдаа манай хүнсний бүтээгдэхүүнийг тэр чигээрээ аваад гарсан байдаг. Гурван жилийн хүнсний нөөцтэй байсан Монгол ганцхан жилийн дотор нөөцийн 50 хувь нь алга болсон гэдэг. Гэтэл орос ах нар наранцэцэгийн тос, масло, цагаан будаа, элсэн чихрээс аваад бүгдийг ачаад явсан. Үүний гороор лангуу хоосорч гоймон давснаас өөр зүйлгүй хоцорсон гашуун түүх бий. “Оросууд дагаж явсан орнуудаа бүгдийг нь ядууруулаад хаядаг ёрын үндэстэн. Үүнийг барууныхан гайхаад байдаг юм. Барууны орнууд бол өөр. Африкт ямар орон хүчирхэг байна гэхээр Английн нөлөөнд байсан орнууд хүчирхэг байна. Гэтэл Оросын харьяанд байсан бүх орнууд ядуурсан, тэднийг зүгээр л хувхай хоосон болгоод хаясан” гэж ерээд оны эхээр Ерөнхий сайд байсан хүн хэлж байсан удаатай.

“Орос, Монгол хоёр өнгөцхөн харахад ах дүүгийн найрамдалт харилцаатай гэдэг ч яг нарийндаа бол тийм биш. Асар их дайсагналцдаг байсан. Улаанбаатараас Алтанбулаг руу хөдөлсөн галт тэрэг Сэлэнгэ хүрээгүй байхад л орос монголчууд хоорондоо архидаж, улмаар зодолдон нэг нэгнийхээ аминд хүрэх энүүхэнд. Оросууд бол манайхныг нохой шиг дээрэлхдэг байсан шүү дээ” гэж төмөр замд насаараа цагдаа хийсэн Гомбодорж гуай ярьдаг юм. Өнөөдөр хар л даа, стратегийн гол бүтээгдэхүүн болох бензин шатахуун, мөн цахилгаанаар бид Оросоос хараат байгаа. Дураа хүрэхээр шатахуунаа өгөөд, дургүйгээ хүрэхээр шууд чангалж олон улсын худалдаа, бизнесийн зарчмаар биш хувийн сэдлээр хорлоод байдаг. Мөн Оростой худалдаа хийх арга үгүй өндөр татвар тавиад гарсан, биднийгээ орхиод явахдаа. Дэлхий даяар шуугиад байгаа Хятад Америкийн худалдааны дайн бие биенийхээ бараанд 25 хувийн татвар оногдуулж бөөн юм болж байгаа нь мэдээлэгддэг. Тэгвэл манай хоёр орны хоорондох худалдааны татвар 35-60 хувь хүртэл байдаг. Энэ бүгдээс харахад яагаад дагаж байсан ганц орноо ингэж чангалаад, бүр дайсан шигээ үзээд байдгийг огт ойлгохгүй өнөөдрийг хүргэсэн монголчууд. Октябрийн хувьсгалын дараа нэг хэсэг дэлхий дээр ганц бид л ЗХУ-ыг хүлээн зөвшөөрч найрамдал хамтын ажиллагаатай байв. (Тэр үеийн “ах” нараас явуулж байсан суртал ухуулгаар хэлэгдэж байсан юмыг бичиж байна аа энд) Ах дүүгийн харилцаат улс нь монголчуудыг чангалаад байхлаар “Ингэдэг л юм байх даа” гэсэн шүү л юм бодсоор өнөөдрийг хүргэж дээ, бидний цөлх ардууд. Бид Оросыг харахлаараа л шууд нөгөө “найрамдал, дружба” нь бодогдоод зүрхнийх нь цохилт түргэсээд эхэлдэг байлаа. Сүүлийн үед эдийн засгийн олон хоригт ороод, татварын ийм том дарамт, шатахуун, усан цахилгаан станцын хориг гэх зэрэг зүйлээр хоншоор луугаа тас цохиулсаар байгаад ингэдэг хүмүүн ч цөөрчээ. Дээр нь ч үе солигдож байгаа нь нөлөөлдөг биз.

Залуу үе түрэн гарч ирээд Орос улсыг зүгээр л байдаг гадаад орон гэж хардаг болжээ. Харин дэлхийн улс орнуудын харилцаа, дайн дажин хүчний хуваарилалт, солигдолт зэргийг харж байхад дагаж байсан, харьяанд нь байсан, нөлөөлөлд нь байсан улс орноо манай “ах” нар шиг ч хамаагүй “хаяад” явчихдаггүй нь харагдаад байх юм. Хаяад гэдгийг бид хаалтанд бичээд байгаа гэдгийг та бүхэн анзаарсан биз. Аваад яв гээгүй зүгээр л найз хэвээрээ байж болсонгүй юу л гэх гээд байгаа юм. Хэл соёлоо мэдэлцдэг зүгээр гэмгүй явснаар барахгүй найрамдалт харилцаатай байсан ард түмнүүдийг яах гэж ингэж чангалж татварын ган бахь шиг хатуу хоригт хийчихээд “хаячихаад” явсан нь ойлгомжгүйгээр барахгүй бараг л дайсагнасан үйл явдал болсон.

Энэ бүхэн Оросын ард түмэнтэй гэхээсээ илүү ганц хүний авторитар дэглэмтэй нь холбоотой байх. Ерөнхий зургаар нь харахад манай хоёр хөрш биднийг эрх чөлөөт орон болгохыг үнэндээ хүсэхгүй байгаа. Америкийг дуурайвал ийм болно гээд буруу суртал ухуулга үргэлж хийж байгаа харагдах юм. Гэтэл Орос, Хятад хоёрын монголчуудад буруугаар ойлгуулах гэж оролдоод байгаа Америк болон барууны үзэл суртал ямар хүнлэг энэрэнгүй, хүнээ дээдэлсэн юм бэ гэдгээ ганц Афганы жишээн дээр л тэнгэр газар шиг харагдах юм. Өөрсдөдөө тус болсон хүмүүсийг ерөөсөө мартахгүй, зүтгэсээр байгаад аваад гарчихаж байна. Барууныхны гар хөл болж тэдэнд орчуулга хийж, хэлмэрчилснээрээ талибанчуудад хамгийн түрүүнд алуулна гэдгийг ардчилсан орон сайн мэдэж байна.

Сүүлийн үед дэлхий дахинд болж буй үйл явц ардчилал эрх чөлөө гэдэг ямар хэрэгтэй, хамгийн гол нь ардчилсан орон гэдэг ямар ч үед хамтарч ажилласан хүнийхээ төлөө явдгийг хүн төрөлхтөнд харуулж байна. Монголчууд бид санаатай хийгээд санаандгүй, бодлоготой хийгээд бодлогогүйгээр “чанга гар”-ын тухай ярьж, хоёр хөрш шигээ мөнхийн удирдагчтай болохыг, нэг нам, нэг хүний дэглэмд орохыг хүсэх болсон. Учир мэдэх хүмүүс бол чанга гар гэдэг үнэхээр хүсэх зүйл биш, эрх баригч цөөн хэдхэн хүн хэмжээгүй эрх дархыг эдэлж, нийт ард түмнээрээ ямар ч эрх мэдэлгүй, сул дорой байж, эрх баригчдыг шүүмжлэх аваас шууд шоронгийн хаалга татна гэдгийг ойлгож байгаа. Өнөөдөр манайд Орос, Хятадын энэ бодлого чимээгүйгээр оршиж байна. Дарга сайдуудыг шүүмжилсэн, эсэргүүцэж жагссан, тэмцэл өрнүүлсэн бүхэн шоронд суух болсон. Тэгэхээр Америк болоод барууны ардчилсан үзлийг дагаж болохгүй гэж ятган сурталчилж буй Орос, Хятадын ухуулагт монголчууд бид огтоос автаж болохгүй. Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан орон гэдэг өөрийн орны төдийгүй, өөрт тус дэм үзүүлсэн харийн орны иргэдийг ч хамгаалдаг байна. Үүнийг афган хэлмэрчээ авч гарсан америкууд болоод барууныханаас харахад л андашгүй.


Сэтгэгдэл

lqbncnexb [122.242.187.196] 2023-04-15 12:13:34

Мэдээ.МН <a href="http://www.gpi0i430521b25jksj2m3uxf9t8i65t6s.org/">alqbncnexb</a> [url=http://www.gpi0i430521b25jksj2m3uxf9t8i65t6s.org/]ulqbncnexb[/url] lqbncnexb http://www.gpi0i430521b25jksj2m3uxf9t8i65t6s.org/

eythjypeqe [122.242.187.196] 2023-04-15 12:13:31

Мэдээ.МН [url=http://www.g5ka7f1hf55mod4x4c7029qam7876z5cs.org/]ueythjypeqe[/url] eythjypeqe http://www.g5ka7f1hf55mod4x4c7029qam7876z5cs.org/ <a href="http://www.g5ka7f1hf55mod4x4c7029qam7876z5cs.org/">aeythjypeqe</a>

jngbvsthls [119.42.164.94] 2022-04-04 05:27:19

Мэдээ.МН jngbvsthls http://www.g17c6xawf0hlqkly5808470d227q2cc2s.org/ <a href="http://www.g17c6xawf0hlqkly5808470d227q2cc2s.org/">ajngbvsthls</a> [url=http://www.g17c6xawf0hlqkly5808470d227q2cc2s.org/]ujngbvsthls[/url]

epjffvvtnm [60.179.220.3] 2021-11-28 11:02:10

Мэдээ.МН epjffvvtnm http://www.go47w37bt94eal59e53zd074d2z52tvos.org/ <a href="http://www.go47w37bt94eal59e53zd074d2z52tvos.org/">aepjffvvtnm</a> [url=http://www.go47w37bt94eal59e53zd074d2z52tvos.org/]uepjffvvtnm[/url]

иргэн [103.10.23.156] 2021-10-29 10:56:16

Оросуудыг манай ардчлагчид муухай хөөж гаргасан шүү дээ. Тэднээс үйлдвэр уурхай обьетуудаа хүн ёсоор харилцаад хүлээж авалгүй бушуухан хөөгөөд л хувьчилж хувааж аваа биздээ,

Zochin [202.126.88.196] 2022-03-19 04:45:16

BENZIN A 92 3050 ah iinchin beleg

Зочин [202.9.46.151] 2021-10-29 06:50:48

Арай л худал цуурчээ. Оросууд хүнс авч гараагүй, байсан бүгдийгээ үлдээгээд явсан юм шүү. Харин хувьсгалын үед лам хуврага нарыг хомроглон устгасны ихэнхийг монголчууд, ухаан мулгуу боловсролгүй залуус нь хийсэн юм.

орбөлоарб [103.229.122.120] 2021-10-28 13:57:10

Оросууд бидэнд тусгаар тогтнолыг бэлэглэсэн. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Хэрэв Оросууд байгаагүй бол бид нар хоорондоо хятадаар ярих байсан байх

Зочин [103.26.194.76] 2021-10-28 18:03:39

Хэрэв орос байгаагүй бол бид манжид эзлэгдэхгүй байсан. Хэрэв орос байгаагүй бол бид хойд мөсөн далай хүртэлх, Уралын нуруу хүртэлх өргөн уудам нутагтай, 40 сая орчим хүн амтай, Канадаас ч баян хүчирхэг улс байх байлаа. Ядаж л 80 жилийн өмнө хамаг сор болсон сэхээтнүүдийг нь түүж устгаагүй бол 5 сая гаруй хүн амтай, шинжлэх ухаан технологи хөгжсөн Израйль шиг улс байх байлаа.

Зочин [202.179.21.219] 2021-10-28 13:19:37

юу гэсэн үг вэ ? өөрсдөө оросуудыг гар гэчихээд ...

Зочин [66.181.161.73] 2021-10-28 11:42:55

Амьтан хүний тархийг угааж оросуудтай муудалцуулах нь хэнд ашигтай вэ??? Ойлгомжтой. Бид эзэн Чингисийн үгийг өдөр бүр санаж байх ёстой.

Зочин [202.179.21.254] 2021-10-28 01:04:11

Ta nar Angli hel deer unsh daa!!!!!!!!!!!!!!!!!!! Amerikchuud Afgan helmerchidee orhiod yavsan. Mash olon hun aluulsan!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Talibanchuud tedyg urvagch geed ustgad duussan shu dee!!!!!!!!! Avaad garsan uium unendee bhgui !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Irgen [31.45.7.192] 2021-10-28 00:50:21

Gui ter hudaldaanii tatvar geech n yahaaraa iim øndør bdag bn aa, hariutsan baiguullaga, tom darga naraas tailbar shaardaya. Ene hun hudlaa bichsen uu

Зочин [59.153.112.233] 2021-10-28 04:32:46

68%

Зочин [66.181.160.13] 2021-10-27 22:54:18

Орос одоо дээрэмчин капиталист зан нэмэгдээд бүр цаашаа болсоншүү манайхаан. Монголчууд бид өөрсдөө хичээх цаг болсоноо огт ойлгохгүй гадагшаа хараад зүгээр суугаад тэжээлгэх сэтгэлгээтэй Бас хоёр тал болчихоод хэрүүл хийсэн малууд л болж дээ. Бидний өвөг дээдэс олон зуун жил энэ дэлхийд туйлж байсны гор /карма/ гэж л энэ байхдоо. Ямар лалрын үед амьдарч баынаа гэж

Хершуудээ битгий магт, битгий муул. [192.82.76.150] 2021-10-26 15:26:38

Орос, Хятад 2 хоорондоо битгий найраасай гээд л залбираад сууж бай. Ийм тохиолдолд л Монгол оршиж чадна. Тэгхгуй бол аль нэгнийх нь "хэт нелеенд" орно шуу.

Зочин [139.5.216.216] 2021-10-26 13:56:06

Одооны Оросууд хүн биш , сайн хүмүүс нт социализмын үед л байсан, Одоо дээрэичид л үлдсэн

Зочин [103.26.194.76] 2021-10-28 18:08:29

Монголд жинхэнэ орос хүн ажиллахаар ирдэггүй байсан юм оо. Дандаа багууд, украйнууд, немцүүд ирдэг байсан. Жишээ нь одоо Украйны ерөнхийлөгч байсан Зеленский бага насаа Эрдэнэтэд өнгөрүүлсэн хүн.

Элдэв [202.9.46.165] 2021-10-26 13:54:33

Өөрсөдөө хөөж гаргачихаад хаяаад явсан гэчихжээ.

ыбөыбөыб [103.229.122.120] 2021-10-28 13:54:01

Оросууд бид нарт хөөгдөх үү? Ийм тэнэг байхаа боль л доо тэгэх үү?

Зочин [59.153.112.233] 2021-10-28 04:36:22

Горбачев Ху Жиньтао Ли Пэн нартай гэрээ хийж гаргагасан. ЗХУ хямралд орж, гадаадад байгаа цэргүүдээ хангаж чадахгүйд хүрсэн. 1980-аад оны дунд үеэс хагас өлсгөлөнд орж, том хотууд картын системд орсон байсан. Зардлаа хэмнэж БНХАУ, ХБНГУ зэрэг улсуудаас санхүүгийн дэмжлэг авахын тулд өөрсдөө цэргээ гаргасан. УНшаач хоосон толгойт хашгирагчууд

Зочин [46.182.189.123] 2021-10-26 22:48:45

mongolchuud huuguud l,ted uu za za geed l garaad yavchihdag genee,kkkk!tiim bish!orosuud uursduu garsan yum!

Зочин [202.9.46.157] 2021-10-26 22:20:19

Яг үнэн.

Зочин [150.129.140.10] 2021-10-26 13:44:04

Өмхий оросуудын тухай жинхэнэ үнэнийг хэлжээ

Bi [207.102.105.166] 2021-10-26 13:38:56

Mash zoo bichij ,.talarhaj bn.Oros ugaasaa lalaruud!

Зочин [66.181.184.170] 2021-10-26 13:17:42

Дэмий балай хүн үнэмших аргагүй зүйл бичиж залуусын тархийг угаахаа болимоор юм, монголчууд нүүдэггүй юм бол мөнхийн хөршийн асуудал байж л таараа ш дээ, хөршийн эсрэг сөрөөд хаа хүрч хаягдах вэ дээ

Зочин [46.182.189.123] 2021-10-26 22:50:31

yaj suruud bna?chiniiheer bol bazuulaad l,gulugnuud yavj baih n saihan bna uu?

Хэн уунийг бичиж байгаа юм бэ? [192.82.76.150] 2021-10-26 12:44:58

Ер нь ийм зуйл бичиж байгаа бол хэний даалгавраар хэн гэж сэтгуулч бичиж байгааг тодорхой заах хэрэгтэй. "Админ" гэхлээр дээрх зуйлийг Мэдээ.мн-ийн захиргаа буюу удирдлага бэлтгэж нийтэлж байна гэж ойлгогдож байна. Тийм уу?

Зочин [46.182.189.123] 2021-10-26 22:52:02

unen l yum bichsen bna shdee,henii daalgavaraar ch geh shig haha

Монгол Афганаас ямар ялгаатай вэ? [192.82.76.150] 2021-10-26 12:31:19

Афганистан бол Монгол шиг далайгуй улс. Гэхдээ 6 улстай хиллэдэг, уунд Иран, Пакистан, Хятад, Таджикистан, Туркменистан, Узбекистан. Иймд бодлого явуулах талбартай. Харин Монгол бол 2-хон херштэй. Тэр 2 нь маш том ба хучтэй. Монгол бол энэ 2-тойгоо л хэл амаа ололцож оршино. Тэгээд д боллоо.

Оросууд бол Афганаас зугатаж гараагуй. [192.82.76.150] 2021-10-26 12:15:30

Шаал тэнэг зуйл бичжээ. Оросууд Афганаас гарахад тэнд хууль есны Афганы засгийн газар улдээсэн. Тэр нь тэгээд 2-3 жил оршсон. Ийм байхад хэнийг авч гарах юм бэ? Юу болсныг логик дэс дараатай узээч. Харин америкууд бол бугдийг хаяад, засгийг алдаад, талибанд ялагдаад гарсан. Энэ хоер их ялгаатай.

Зочин [59.153.112.233] 2021-10-28 04:37:30

Шойгугийн үглэлийг хуулаад тавьжээ. Тархи дотор нь алх, хадуур л байгаа

Зочин [64.119.22.81] 2021-10-26 12:08:28

Оросууд Монголчуудыг эдийн засгийн хориг тавьж байгаад байр сууриа хадгалж үлдэнэ гэж үздэг, Уг Эгийн голын УЦС барьсан бол ганц ч болсон их хэрэгтэй байсан юм. Дарамтлуулж байхдаа таарсан ард түмэн Монголчууд.

Зочин [66.181.161.11] 2021-10-26 11:32:34

Гашуун үнэн энэ дээ

Зочин [62.122.208.156] 2021-10-26 11:31:39

Энэ гөлөг чинь харин нэг тэнэг гөлөг үү дээ. Америк болон барууны орон чам мэтийн гаруудыг хөлслөөд эх оронд минь дайн үүсгээд дараа нь энэ нутгийн хамаг баялгийг үнэгүй аваад явна. Дараа нь чамайг болон чиний хүүхдүүдийг өрөвдөнө гэж бодож байна уу. Үгүй шүү чамд Орос, Хятад хоёрт дүрвэн гарч амь зуухаас өөр гарц байхгүй болох байх даа.

Зочин [59.153.112.233] 2021-10-28 04:38:17

чи л үр хүүхдүүдэ ОХУ, Хядадад амьдруулах байх. Бусад нь үгүй

Зочин [46.182.189.123] 2021-10-26 22:52:59

xaxaxaxaaxa!!!!!

Зочин [192.82.81.166] 2021-10-26 11:48:56

Яааг үнэн

УНШИГЧ [202.9.46.147] 2021-10-26 11:27:39

ӨНӨӨДРИЙН ДАЙТАЙ БАЙГАА НЬ ОРОСУУДЫН БУЯН ШҮҮ. НЭГ ИХ ЮМТАЙ БАЙСАН УЛС ШИГ БҮЛТ ҮСРЭХ ЮМ АА.ОРОСУУДЫН ДУРГҮЙГ ИХ ХҮРГЭВЭЛ ЗҮГЭЭР Л ОРХИЧИХНО ТЭГЭЭД Л БИД АМАРСАЙХАНДАА "ЖАРГАНА.

Монгол [203.91.115.47] 2021-10-26 11:23:06

ИЙМ БААБАР -УУДЫН ҮГЭНД АВТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. МАНАЙ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА БОЛСОН ГАНЦ УЛСЫН ЭСРЭГ ҮЗЭЛЭЭР АРД ТҮМНИЙГ ТУРХИРЧ, БАРУУНЫ УЛСУУД, ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛСОН УЛСУУД МЭР СЭР БАЙГАА ШҮҮ!!!

Зочин [66.181.160.13] 2021-10-27 22:42:53

Эргэлзээтэй шүү хөгшөөн. Баабар л болохоос заримдаа үнэн үг сонсогдож л байдаг шүү

del [202.55.188.85] 2021-10-26 11:05:20

хаясан хаягдсан хөөсөн туусан гээд хачин юм бичих юмдаа тэгээд афган монгол 2 ыг харьцуулаж ирээд тэнэгдэх юм америк афганд хог болсон шүү дээ

Зочин [202.126.89.10] 2021-10-26 10:51:38

Оросууд биднийг хог дээр хаясан нь үнэн, Япончууд тусламж өгч турж үхэхээс аварч байсан нь үнэн

Зочин [59.153.112.233] 2021-10-28 04:40:23

үнэний хувьтай АНУ Европууд хоцрогдсон ДЦС г тоноглох мөнгийг гаррав. Японоос хөх автобусууд УБ чуудад бэлэглэв. Хүүхдэд сүүн бүтээгдхүүн таслаагүй, будаа хүртэл өгч байв.

Зочин [122.201.31.253] 2021-10-26 10:39:48

Ардчилал гэж өмхий шүлсээ үсчүүлэгчид Оросуудыг ч хөхөө өвлийн хүйтнээр хөөж гаргасан даа, хөөгдсөн Оросууд байтугай сонссон хүн гомдмоор уурламаар байсан шүү

Зочин [202.9.46.157] 2021-10-26 22:20:34

Яг үнэн

Зочин [202.9.46.53] 2021-10-26 13:11:50

zuv shuu

T [98.169.36.32] 2021-10-26 10:34:38

Teneg Ivanuud hayad garsan ni unen shuu dee.

Z [98.169.36.32] 2021-10-26 10:33:59

Unen l buchij

Зочин [66.181.190.200] 2021-10-26 10:24:51

1990 оноос хойш оросууд өөрийг нь "муухай монголоос" авч яваад Улаан талбай үзүүлнэ гэж хүлээгээд л байгаа хүн байх нь, орхихооргүй хүн байна шүү, Оросууд аа, хөөрхий.

Зочин [103.212.119.161] 2021-10-26 10:22:48

ОРСУУД Ч ДЭЭ ЧААВААС,,,,БИДНИЙ МОНГОЛ УЛС ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ АМЬ НАС ЦУС НУЛИМСААР ТУСГААР ТОГТНОЛОО АВЧ ҮЛДСЭНДЭЭ,,,,ОРСУУДЫН АЛ ГЭСЭН БҮГДИЙГ АЛЖ, НУРАА ГЭСЭН СҮМ ХИЙД БҮГДИЙГ НУРААЖ, ӨГ ГЭСЭН ЗЭС АЛТ УРАН МАЛАА ӨГЧ,ТЭЖЭЭ ГЭСЭН ЦЭРГҮҮДИЙГ НЬ ХООЛЛОЖ БАЙЖ ОЛЖ АВСАН ЮМ БИЛЭЭ,,,,МОНГОЛЫН БАРАА БҮТЭЭГДХҮҮНД ГУЧ ДӨЧИН ХУВИЙН ТОГТООЖ ХОРИГ ТАВЬЧААД БАЙЖ БАЙГАА НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН ШҮҮДЭЭ,,,,,,

Zol. [37.48.39.63] 2021-10-26 10:15:14

ene niitleliig bichsen xun baga solior geed xelchiye. Oros ax nar manaixand gomsoxoorgui. byr martaxiin argagui mash ix zuiliig xiij tusalsan. europiin ornuudad xandaj baisnaasaa ch iluutei xandaj bygdiig bosgoj barij baiguulj ugsun. odoo baigaa Erdenet ,Darxan, Baganuur, Nalaix ... geed xotuud shineer barij bosgoson. olon arvan surguuli, emheleg , tsetserleg , uildveruud bosgoj ugsun. xaldvart uvchnuus salgaj ugsun. irgediig eruul axui, soeltoi baixad mash tom tus yzyylse, geed yariad baival xeden udur yariad baragsaxgui. Ted garch ybsnii gol shaltgaan ni manaix uursduu barag l xuusun um shuu dee. odo tegeed oros uls ybsnii daraa yu shiner bosgov. shine xot baina uu? xot xuduugui xuviin aruin tsever oo xyrsen. boxir zavaan densen shdee.

GG [64.119.16.200] 2021-10-26 10:03:23

Монголчууд эсүүл афганууд нутагтаа үлдэхгүй оросуудыг дагаад гүйх ёстой байсан юмуу ?

Элдэв [202.9.46.165] 2021-10-26 13:57:06

Дэмжиж бна.. Манайхан ч тэнэг юм их бичих болжээ.

Зочин [213.55.225.109] 2021-10-26 08:27:45

Muuhai mongol gej nerlesen n zu yumaa, dandaa haritsuulalt hiij bdag . Ene ulsuud xhin haritsuulahiin argaggui uur Dain gedegiig мэdeh uu mal aa

Зочин [202.21.109.91] 2021-10-26 08:00:13

НЭРЭЭ Ч БИЧИЖ ЧАДАХГҮЙ ӨМХИЙ ЭРЛИЙЗ АМАА ХАМХИВАЛ ЯМАР ВЭ?

зочин [139.5.217.66] 2021-10-26 05:40:36

Энэ одоо юу яриад байгаа юм бэ, хүнд хэцүү цаг үед нь бид өөрсдөө л хөөгөөд явуулаа биз дээ, хэний гараар барьсан сургууль цэцэрлэгт хүүхдүүд чинь одоо хүртэл явьж, хэний хүчинд хаана өөрөө суралцаж хүн болсноо санаж баймаар юм даа.

Зочин [66.181.160.101] 2021-10-26 04:32:01

UURDUU HUUGUU BIZDEE

Зочин [202.126.89.9] 2021-10-26 04:27:26

90 ээд оны хүнд хэцүү үед Энхбаяр даргаас өр гэж зохиомол юмаа нэхсээр байгаад авсан ш дээ ,250 сая доллар ичихгүй авсан шүү нөгөө сайн ах маань

зочин [202.9.40.22] 2021-10-26 13:09:43

Юм мэдэхгүй бол дуугай байсан нь дээр гэж мэдэхүү??? Тэглэгдэх байсан өрийг яаран сандран өгөөд , басчгүй 50 сая доилуур гусчихсан намбар ван гэдэг хүн ямархуу ёс суртахуунтай амьтан бэ гэдэгийг түмэн мэдэнэ ,??? Тэгээд ч агуу орос орон байгаа болоод МОНГОЛ минь оршин байгаа юм .., баабартангууд хуцаж л бай , дагаад хуцах нь гамингийн үлдэгдлүүд юм байгаан..,

Зочин [202.9.40.203] 2021-10-26 04:16:37

Монголыг хоёр хөрштөй муудалцуулах зорилготой гадны (америк ч байх) суртал ухуулга явж байна даа. Энэ гадны гар хөл болсон нөхдүүд газын хоолой яригдаж эхлэх бүрд л идэвхжиж эхэлдэг

Орос ах [103.212.116.90] 2021-10-26 04:08:55

Эргүү мал минь. Оросуудыг өөрсдөө хөөж гаргасан байж юугаа хуцаад байгаа мал вэ. Тэгээд ч Оросууд манайхаас гарахад Афганы дайнтай зүйрлүүлэх мал гэж бас байдгаа хаха. Шал өөр 2 нөхцөл байдал шүү дээ малаа.

Тэнгэр [202.55.188.86] 2021-10-26 03:48:12

Ер нь бол гашуун боловч үнэн шүү дээ

Зочин [66.181.161.80] 2021-10-26 03:44:23

Хаяж явсан нь үнэн. Хамгийн үнэн ч нөхрөө замын дундаас хаяад явдаг сайн " нөхөр мөнүү?! Шинэ үе гарч ирж байна. Бид цаг үеийг огт өөрөөр харах хэрэгтэй болж байна. Дайсан нөхөр хоёрыг ялгах цаг болжээ. Хоёр хөрш маань аль аль нь манайхыг шүлэнгэтэн шуналтан харж байгааг дээрээ ч доороо ч мэдэж байгаа.. Бид дотроо бодолтой дороо суурьтай байх хэрэгтэй. Юуны өмнө эдийн засгийн хараат байдлаас гарахын тулд жаахан хөрөнгөө тооцоотой зарцуулах л гол нь шүү дээ...

Иргэн [66.181.191.137] 2021-10-26 03:41:32

Ийм сэтгэхүйтэй явахгүй ээ

Зочин [66.181.160.20] 2021-10-26 03:31:23

Орос дэлгүүрийн үүднээс нохой шиг хөөгдсөн монголчууд тэр сайхан цагаа санагалзлаа юу.

зочин [150.129.140.75] 2021-10-26 03:27:30

Эргүү бодолтой мал вэ

зочин [150.129.140.75] 2021-10-26 03:26:08

Юу солиороод байгаа " Үхэр " вэ?

Зочин [202.126.89.9] 2021-10-26 03:23:29

Хөөрхий орос хүн хархаараа гэдсээ илүүлэх гээд дээшээ хараад хэвтчихнэ, нөгөөх нь тоохчгүй байхад араас нь гүйгээд лалар царайлна, Одоо тэгээд бас хаягдчихсанаа мэдэхгүй уйлж унжина

Зочин [202.9.47.53] 2021-10-26 03:32:10

ийм тэнэг юм бичиж байгаагаасай өөрөөсөө ичээч.

зочин [66.181.161.93] 2021-10-26 03:23:28

Үхэр монголчууд яг онож нэрлэсэн нэр, яг нохой шиг амтдралтай улс, бялдууч , аймхай, атаархуу, хулгайч, залхуу, ер нь новш болсон үндэстэн шүү дээ , оросын элчин ёайд нь "монолчууд ах гэж бялдуучилахад шал дургуй хүрдэг " гэж шууд төрийн бодлогоо тэнэг монголчуудад яг тохирох үгээр нь хэлээд байхад л новшроод байх юм, уг нь Ельцин, монголчуудыг "шестой" гэж Энхбаярт улаан нүүрэн дээр нь тохуурхаж хэлж байсан. Орсын шоронд бүх хоригдлуудын баас шээс, хог новшийг цэвэрлэж байдаг боол хоригдлыг " шестой" буюу "зургаа" гэж нэрлэдэг

Зочин [202.126.88.129] 2021-10-26 14:08:18

Битгий худлаа мэдэмхийр. Шестерка минь

Иргэн [43.242.243.118] 2021-10-26 03:18:33

Оросууд хаяж гараагүй. Ардчилсан хувьсгал хийсэн нөхдүүд хөөж гаргасан шүү. Элбэгдорж, Бат-Үүл гэх мэт. Тэд дараа нь монгол улсаа хөгжүүлж, ард түмний амьдралыг дээшлүүлэх биш өөрсдөө улсыэ хөрөнгө завшиж, хагартлаа баяжсан.

ыбөыбө [103.229.122.120] 2021-10-28 13:55:34

Орос бид нарт хөөгдөх улс мөн үү?

Зочин [202.9.46.157] 2021-10-26 22:22:14

Яг үнэн. Ардчилсан гамингууд монголыг сүйрүүлсэн.

Зочин [66.181.171.35] 2021-10-26 03:37:15

Эх орноосоо харийн этгээдүүдийг хөөж гаргалгүй яадаг юм

зочин [103.10.22.21] 2021-10-26 03:13:55

одооч гэсэн оросын 60-80 оны үзэл сурталын хүлээсэнд байж хятадыг өөрийн дайсан гэж үзэж тэнэгэрдэг монгол хүн олон байна .гэтэл орсууд яаж байна монгол улс ганц усан цахилгаан станц бария гэхэд маш их эсэргүүцэн монголын гол горхи бүгд оросын зөвшөөрлөөр ашиглагдана гэсэн юм олон нийтийн байгууллагууд нь бидэнд тулгаад байж байна .анх 1917 онд большевикууд засгийн эрх аваад л гадаад монгол хятадийн бүрэлдхүүн гэж хятадын засгийн газарт нот илгээж байв .гэхдээ бодит байдлыг зөв дүгнэдэг орос хүмүүсийн бамбай улс байлгах сонирхол мөн бидний тусгаар тогтнох хүчин чармайлт олон золиосийн ачаар бид тусгаар тогтносон улс болж чадсан

Зочин [66.181.160.13] 2021-10-27 22:46:28

Доодох мал харин эргүү мал

зочин [202.9.40.22] 2021-10-26 13:14:13

Чи гамингийн үлдэгдэл

Зочин [202.126.89.9] 2021-10-26 03:12:50

Оросууд хаясан нь үнэн, Хог шаар шиг хаясан, Манайхан лалар зан гаргаад долигносон хэвээрээ байгаа

Зочин [202.126.90.148] 2021-10-26 03:07:52

ene bol bodin unen shuu

Зочин [103.14.37.8] 2021-10-26 02:56:18

орос ах нар биднийг хаясан биш Элбэгдоржийн тушаалаар орос хүн болгоныг хөөж гаргасан шүү

Зочин [202.9.47.53] 2021-10-26 03:44:07

Оросуудыг хөөж гаргаад ардчилсан гамингууд орж ирээд аж үйлдвэрүүд дампуурууд сайхан байсан. кккк

Зочин [66.181.171.35] 2021-10-26 03:37:38

хөөж гаргасан нь зөв

Дандар [185.193.197.112] 2021-10-26 02:55:59

Хуц заа юу

Сундуй [202.126.89.182] 2021-10-26 02:41:19

Зүйрлэх юмаа оловоо


86 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
86 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.