Олон улсад Монголыг сурталчлах хоёр хөтөлбөрт 7.8 тэрбум зарцуулна

Aдмин / Эдийн засаг

Ирэх оны улсын төсвийг батлахтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг салбарын хөрөнгө оруулалт, 2022 оны төсөв, салбарын шинэчлэлтэй холбоотой мэдээллийг танилцууллаа.

Гадаад харилцааны яам Дэлхийн монголчууд-2, Монгол үнэлэмж гэсэн хоёр хөтөлбөрийг тус бүр 2-4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх оноос эхлэл нь тавигдах юм.

Тус хоёр хөтөлбөрийн хүрээнд томоохон хэмжээний 43 ажлыг хэрэгжүүлэхэд нийт 7.8 тэрбумыг зарцуулахаар төсөвт тусгажээ. Энэ нь Монгол Улсыг гадаад сурталчилгааг хийх, Монголын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх, шинэ Засгийн газрын бодлого, хөгжлийн урт хугацааны баримт бичгүүдэд тусгасан сурталчилгааны ажлуудыг олон улсын хэмжээнд хийх зорилготой хөтөлбөр аж. Мөн хилийн чанадад сурч ажиллаж амьдарч буй монголчуудтай хамтарч ажиллах зэрэг ажлуудыг төлөвлөсөн гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.


Сэтгэгдэл

яах гэсийм бээ [66.181.179.235] 2021-10-26 14:02:17

коммунизмаа хөгжүүлж хятад хойд солонгостой цогц түншилж хөгжих хэрэгтэй гадаадын ардчилсан орон манайд тоож ирэхгүй одоо

Зочин [202.126.88.218] 2021-10-26 11:35:10

Модон жорлонгоосоо салж чадахгүй байж, хэнд юу сурталчлах гээд байгаа юм бэ? Баахан жуулчид модон жорлонг "магтсаар" буцаг гэж үү

Зочин [118.70.170.139] 2021-10-26 09:26:40

Монгол Улсаа сурталчилахад тодорхой төсөв хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Зарим улс орон гадаад сурталчилгаанд зарцуулсан мөнгөө хөрөнгө оруулалт гэж үздэг. Зарсан мөнгө нь аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг бусад салбараар дамжин хэд дахин нэмэгдэж орж ирдэг болохоор тэр. Хилийн чанадад байгаа иргэддээ төрийн бодлогыг хүргэх, Монгол хүн дэлхийн хаана ч байсан төрийн үйлчилгээг авдаг баймаар байгаа юм. Гадаадад байгаа 170 гаруй мянган иргэддээ хүрч ажиллах төрийн бодлого хэрэгжих гэж байгаа нь сайшаамаар.

Зочин [202.126.89.240] 2021-10-26 08:55:09

7 тэрбум хүрэлцээтэй

gg [64.119.16.200] 2021-10-26 08:44:26

Mongo ihteil bn daa. Uul n hulemj hediig bariad ogortsii pomidoroo tariul heregteil baihiin


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.