Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“VELOX” ОФФИС
09:00 цагт: Эрүүл мэндийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээж буй сэтгүүлч нарын “Илүү сайн маргаашийн төлөө” санал солилцох уулзалт болно. Утас: 99106580
СИТИ ИХ СУРГУУЛЬ
10:00 цагт: Сити их сургуулиас зохион байгуулж буй Германы найруулагч, театрын онолч, жүжгийн зохиолч Бертольд Брехтийн уран бүтээл, онол туурвилын тухай “Б.Брехт: Шүлэг найрагч, ярилцлага, нийтлэл, хэлсэн үг” номын нээлт, “Театрын урлагийн шинэчлэл ба Б.Брехтийн хэл” эрдэм шинжилгээний хурал, “Б.Брехтийн он цаг” зургийн үзэсгэлэн болно.
"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Монголын тариаланчдын үндэсний холбооноос 2021 оны ургац хураалтад тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийнэ.
НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГА
19:00 цагт: Cудалгаанд суурилсан инновацын бүтээл “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжиг тайзнаа тоглогдоно.
Сэтгэгдэл