Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд:
Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусгаарлана.
Тусгаарлах байрны төлбөр:
– 0-3 настай хүүхэд үнэгүй,
– 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг,
-13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг,
Унааны зардал:
– Том хүний зардал 20.000 төгрөг,
– 0-5 насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр эцэг эхийн асрамжинд,
– 6-12 хүртэлх насны хүүхдийг 10.000 төгрөгөөр суудал эзэмшүүлж тээвэрлэнэ.
Тусгаарлах байрны зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
Төлбөр хийхдээ тухайн иргэн /РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭРЭЭ/ тодорхой бичихийг анхаарна уу.
Сэтгэгдэл
Зочин [211.36.140.249] 2021-12-02 11:18:32
Gertee tusgaarlagdsan ni ayulgui bas ersdelgui shuu dee. 1000000 tugrug ih mungu shuu dee hunii amidrald...
Иргэн [24.148.9.217] 2021-12-01 04:40:46
Өвчнөөр далимдуулж бизнес хийхээ болиочээ,гэр гэртээ байж тусгаарлагдахад л болно шүү дээ.
[64.119.17.198] 2021-12-01 04:09:11
Энэ одоо бас юун мөнгө угаалт явуулах гээд байна аа? Анх дотооддоо халдвар алдахдаа ийм тусгаарлах байрнаас алдсан биз дээ?! Самарсайхан болиосойдоо