АТГ: Барилга хүлээж авах дүгнэлтийг гаргуулахын тулд 73 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтнуудын үйлдлийг илрүүлэв

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.

Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 73.000.000 төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ.


Сэтгэгдэл

зочин [202.21.108.40] 2021-12-06 10:13:49

Авлига авсан гэхэд гайхах зүйлгүй.Нэг тусгай зөвшөөрлийн хувьд нэг төрлийн авлига нэмэгдэж байна нуугдаж байдаг.Зөвшөөрөл болгонд үл биелэгдэх стандарт,хязгаар тавьсанаас хойш хээл хахууль агахөөс аргагүй юм.Авлига авсан хүний ялыг 10 жилээс дээш хорих ял өгвөл багасна

Зочин [64.119.23.110] 2021-12-06 10:05:29

Олон жил ажилласан луйьарчид дор хаяж 30-40 байр авилгалд аваад ах дүү найз нөхөд холын хамаатнуудынхаа нэр дээр авсан байдаг гэнэлээ

Зочин [202.126.89.100] 2021-12-06 08:50:44

Хаянхирвааг 40 000 000 аар торгосон юм чинь энэ нөхрийг4000 торгоод зорчих эрхийг нь 15 хоног хасаад нийтийн адбанд ажиллах эрхийг 6 сар хасхад хангалттай.

Зочин [64.119.27.104] 2021-12-06 14:49:20

Хэлээд б.а шүү дээ, сүртэй эхлээд төгсгөл нь Хаянхярваагийн адил хялбаршуулсан аргаар шийднэ. Одоо үeд шүүгдэгч нар авах ялаа сонгодог лут эрхтэй болжээ. ИХ хан цөм бохир үйлдэлтэй учраас л ЭХ д энэ ял сонгох боломжтой заалтыг нэмсэн шүү дээ.

g [139.5.216.216] 2021-12-06 08:09:37

Хяналт шалгалтын байгууллагынхан хvнд суртал гаргаж байж хахууль авдаг тогтолцоо газар авссан байхаа Ийм байдлыг ашиглаж дундаас нь зуучлагч нар бас ичихгуй завшдаг хvний бvтээсэн зvйлийг шуурхай vнэлж хvнд суртал гаргадагаа болимоор юмаа

tsaaz [192.82.65.248] 2021-12-06 07:07:52

hulhi barilaga nuleen abch hahuulid n oron suuts avdag jishig togtood udaj bn// huvidaa hahuulid avsan olon oron suutstai ajil meddeggui//ajil hiih chadvargui tsunh barigch nar horvoogoor duuren bolloo olon hunii amidral oron bairaar hohiroochihood yuch boloogui yum shig hahuuliin bairnuudaa tureesleed har amia bodoj zugaalaj yvdag luivarchidaa ileruulej hurungiig n huraaj yllaach

Зочин [150.129.143.134] 2021-12-06 06:44:23

Нэр усыг нь шууд зарлах хэрэгтэй ш дээ...

Х4 [59.153.112.248] 2021-12-06 05:59:52

Тэгвэл торгуулийн цохилтоор гаргаж байгаа

Х4 [59.153.112.248] 2021-12-06 05:59:03

Хаян гуайгаас үлгэр жишээ аваарай

Зочин [66.181.160.2] 2021-12-06 04:53:35

Нөгөө ашиглалтанд хүлээж аваад жил болооогүй шахуу ус гоожиж,шавар нь унаж халцардаг,шал нь хуулардаг гм зүйлүүд чинь яг үүнээс болдог байхгүй юу.Маш зөв,ийм явдал хаа сайгүй байдаг,улсын комисс нэртэй бөөн Авлигачид байдаг,маш сайн дохио санамж болно.АТГ ер нь гайгүй ажиллаад байна,харин нөгөө Шүүх,Прокурор нь хөдөлж өгдөггүй тэдний ихээхэн хөдөлмөр цаг зарсан ажлыг үнэгүйдүүлж салхинд хийсгээд байдаг нь харамсалтай.Тэгснээр нөгөө Авлигачид нь улам давраад л байдаг.

ыөбыбөыйөы [203.23.199.89] 2021-12-06 05:49:25

Хаянхярваа өчнөөн тэрбумаар нь идчихээд яагаад шоронд орохгүй байна вэ?

aarii [203.98.76.100] 2021-12-06 04:39:07

ilerch bgaa ni ene bolhoos ene barilgiin kompaniud bvgd l ugch awdagiin bna leesh de. ter neg heden baitsaagch nar ni vnen laitai awah yostoim shig l bdiinshde. ene met bdlaar ilrvvleed bwal boljil bna6 awligachidiig nuhchin darah heregteishde

Зочин [192.82.68.5] 2021-12-06 04:18:12

ЭНЭ ОЛОН ШАМБААРАЛДСАН БАРИЛГУУДЫГ ХҮЛЭЭЖ АВМААРГҮЙ АНХНААС НЬ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ОЛОН ХҮМҮҮСИЙН АМЬ НАС ШҮҮ ДЭЭ

зочин [183.177.99.230] 2021-12-06 04:11:37

Сүүлчийн 30 жил Монголын Барилгын салбар нэг хулхины бетон цутгачихаад ард иргэддээ шахаж байх нөгөө барилга нь ашиглалтанд ороод 1 жил болоод л байгалийн шалгаваруудыг давж чадахгүй байна их хэмжээний бороо оронгууд дээд давхарын айлууд нь усанд автаж байх жишээний доод сууриараа ан цав цууралт үүсэх нь ердийн үзэгдэл

зочин [150.129.142.202] 2021-12-06 04:23:34

харин тийм

Зочин [66.181.161.127] 2021-12-06 04:08:07

Комиссын акт дээр гарын үсэг зурсан байцаагчдыг нь бас шалгах

Зочин [150.129.140.131] 2021-12-06 04:05:31

Сүртэй хэрэг биш л байна 40 сая аар торгоол болоо биздээ.

Зочин [103.80.210.183] 2021-12-06 04:04:20

хөрнгийг нь хураагаад цаазлаач ээ. олон хүн үхвэл яана.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.