ЦЕГ: Холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын нэгдсэн сургалт зохион БАЙНА

Aдмин / Технологи

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалтыг өнөөдөр /2021.12.07/ зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь “Мэдээллийн технологи, харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлого”, “Албаны тухай хуульд мэдээллийн технологи, харилцаа холбооны талаарх ойлголт”, “Хиймэл оюун ухаан /АI/ технологийн талаар, Монгол улсад хэрэглэгдэж нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага”, “Клауд технологи, Бизнес процесс автоматжуулалтын талаар, Монгол улсад хэрэглэж, нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага”, “NFT-талаар, Монгол улсад хэрэглэж, нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага”, “Blockcain, Crypto coin, exchange-ийн талаар Монгол улсад хэрэглэж, нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Дээрх сургалтад Нийслэл хотын болон орон нутгийн нийт 131 алба хаагч танхим болон цахимын хосолсон хэлбэрээр оролцож байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.